Monday, July 19, 2010

Твиттерийн нөхөрсөг зөвлөгөө буюу жиргэж болох зүйл, болохгүй зүйл гэж бий


Таны цахим тодорхойлолт болсон энэхүү хуудсанд өөрийгөө хэрхэн илэрхийлэх вэ?

Иллиноё мужын их сургуульд хийсэн судалгаагаар бичил блог бичдэг энэхүү хуудас хүмүүсийн хоорондын харилцааг сайжруулдаг гэнэ. Гэхдээ хүмүүсийн гаргадаг хамгийн түгээмэл алдаа бол хэтэрхий их мэдээлэл өгөх.

Америкийн нэгдсэн улсын иргэн болох алхам бүрээ хүмүүстэй хуваалцаж байсан Давид Чен шиг сонирхолтой байдлаар өөрийнхөө амьдралыг хүмүүст дэлгэж болох ч дагагч нараа залхтал толгойдоо орж ирсэн бодол бүрээ буулгах хэрэггүй юм. Жишээ нь: Би тагтаанд дуртай. Өдрийн хоолоо идэж байна. Миний зүүн хөх, баруунаасаа том г.м

Баруунд дэлгэрээд буй "TMI" буюу TOO MUCH INFORMATION гэдэг үг нь би мэдмээргүй байхад надтай хуваалцаад байгаа мэдээллүүд гэж ойлгож болно. Гэхдээ заримдаа бидний өөрсдийгөө илэрхийлэх гэсэн тэдгээр бичлэгүүдэд багахан засвар ороход "TMI" санагдахгүй ч байж болох юм. Жишээ авъя.

"TMI" жишээ: "Бурхан минь, би Гавайн арал руу халуухан найз бүсгүйтэйгээ явах гэж байна. Тэнд очоод элсэн дээр хэвтэнэ дээ"

Яагаад хүмүүст таалагдахгүй байна вэ? заа байз, магадгүй чи амралтанд явж байхад чамайг дагагч нар ажлынхаа өрөөнд байгаа. Магадгүй хүмүүс атаархаж болох юм.

Хэрхэн засах вэ? "Ээлжийн амралтаа эдлэх гэж байна. Maui-д очоод заавал үзэх газрууд юу вэ?"

Хэрвээ аз жаргал, амжилтаа хуваалцангаа дагаж буй хүмүүсээсээ хэрэгтэй зүйлээ асууснаар та тэдэнтэй харилцаж байна. Чамд хариулсан хүмүүст заавал буцааж бичих ёстой гэдгээ анхаараарай.

Дахиад нэг TMI жишээ: Би дөнгөж сая нарийн боов, шарсан төмс, газтай ундаа уучихлаа. Миний гэдэс ачааллаа дийлэхгүйнээ.

Энийг бичсэний чинь төлөө чамайг үзэн ядах шалтгаан хүмүүст олон байна. Нэгдүгээрт чи гэдэснийхээ талаар ярьж байна. Хоёрдугаарт, НААД ЧИНЬ ХЭНД Ч ХАМААГҮЙ. Гуравдугаарт, чи гомдоллож байна. Гомдоллож тайлбар тавих нь хэнд ч таалагддаггүй байна.

Яаж засаж болох вэ? Дөнгөж сая Манхэттэн дахь Grey Dog Cafe-д өдрийн хоол идлээ. Амталсан дүфү идлээ. Амттай бөгөөд эрүүл хооллолоо.

Хэрвээ чи хүмүүст өдрийн хоолонд юу идсэнээ тийм л зарламаар байгаа юм бол ядаж сонирхолтой, сайхан хоол идэх хэрэгтэй.

Хаанаас юу нь мэдэгдэхгүй дууны үг гэнэт бичдэг хүмүүст зөвлөхөд хэрвээ та тухайн дуугаа бусадтай хуваалцмаар байгаа бол Song.ly болон Blip.fm хэрэглэвэл өөрийг тань юу гэхийг сонсохийг хүсэж буй хүмүүсээ хүндэлсэн хэрэг болно.

Энэ зөвлөгөөг цааш нь дэлгэрүүлэх мөн нэмэрлэх зүйл байвал @Lkhagva руу бичээрэй.