Saturday, December 17, 2011

One climbs, one sees

37495_427914980072_619230072_4822684_8045971_n

Монголд уулын спорт үүсэж, хөгжсөний 60 жилийн ой энэ жил тохиож байна. Түүхт 60 жилийн ойн дурсгалын номонд Алтай Таван Богд Хүйтэн оргилд 2010 оны зун гарсан тэмдэглэл зурагтайгаа орсон байсанд их баярлав. Өвөөтэйгээ цуг нэг номонд мөнхрөх завшаан тохиосонд тэр шүү дээ. Ууланд алхдаг, уулын спортод дурлагсдыг зарим хүмүүс ойлгодоггүй. Оргил дээр үлдэж болохгүй шүү дээ. Тийм юм чинь тийшээ гарах шаардлага байхгүй биш үү гэсэн асуултанд René Daumal хариулахдаа оргилд гарсан хүн доор юу байгааг мэддэг гэвч доор байгаа хүн оргилоос ямар харагддагийг мэдэж чадахгүй. Авирсан хүн харсан. Буусны дараа үзэгдэх зүйл үгүй боловч тэрээр бусдын олж хараагүйг харсан байдагт гол учир бий. 

“You cannot stay on the summit forever; you have to come down again. So why bother in the first place? Just this: What is above knows what is below, but what is below does not know what is above. One climbs, one sees. One descends, one sees no longer, but one has seen. There is an art of conducting oneself in the lower regions by the memory of what one saw higher up. When one can no longer see, one can at least still know.” 

― René Daumal

Wednesday, December 14, 2011

Загалмайлсан эцгээс суралцах бизнесийн 3 хичээл

Godfather

1972 онд нээлтээ хийсэн Загалмайлсан эцэг кино маргаангүй шилдэг бүтээл болсон.

Тухайн жилдээ хамгийн өндөр ашигтай байж найруулагч, жүжигчдээ Оскараар мялаасанаар зогсохгүй дэлгэцийн бүтээлийн цоо шинэ өнгө аяс буюу зохион байгуулалттай гэмт хэргийн талаар кино хийх хандлагыг эхлүүлсэн гавьяатай. Саарал дэлгэцэнд мөнхрөхийн өмнө Марио Пузогийн зохиол 1969 онд хэвлэгджээ. Үгүйгүй ядуугаас үлгэрийн юм шиг баян болох энэхүү зохиолыг өнөөдрийн амжилтанд хүрнэ гэсэн итгэл цөөн хүнд байлаа. New York Times шилдэг борлуулалттай номоор бүтэн жил хагас шалгарсны эцэст дэлхий даяар хамгийн их зарагдсан номоор өргөмжлөгджээ. Загалсайн эцгээс юу сурч болох вэ? 

Тийм ээ, зөвхөн мөнгөний төлөө ажиллаад амжилтанд хүрч болно. 

Загалмайлсан эцэг зохиолоо 45 насандаа туурвиж суухдаа Марио Пузо мөрийтэй тоглоомонд ө

рөнд баригдаад байжээ. Тэрээр утга зохиолын хувьд үнэ цэнэтэй зохиолууд бүтээж байсан боловч тэдгээр нь тун бага орлого эзэндээ авчирч байв. Утга зохиолын үнэ цэнээ уландаа гишгэж илүү их орлого олох бүтээл дээр ажиллаж эхэлсэн нь тус бүтээл байсан юм. Paramount Pictures продакшны дэд ерөнхийлөгч асан Петр Бартдаа ярилцаж байхдаа зохиолч бид мөнгө олох бүтээл дээр ажиллаж байна энэ зохиол минь Дайн ба Энх /Л.Толстой/ биш гэсэн байна.

Мөнгөний төлөө ажиллах, түүнийгээ зарлах нь бизнесийн түгээмэл соёлд таатай хүлээн зөвшөөрөгдөхгүй байх талтай. Дурласан зүйлээ хийж байхад мөнгө ирнэ гэдэг ойлголт Пузогийн хувьд эсэргээрээ байлаа. 

Мэргэжилтнүүдийг сонсох хэрэггүй. Тэр тусмаа тэд чамаас бага мэддэг бол. 

Загалмайлсан эцэг кино хэрхэн бүтсэн түүх өөрөө киноны сайн зохиол болохоор учир нь олон арван жилийн туршлагатай студийн удирдлага киноны амжилтын төлөө бүтээлийн амийг хорлох шахсан юм. Тэдэнд туршлага багатай залуу найруулагч Францис Форд Копполаг таалагдахгүй байлаа. Түүнийг том найруулагчаар солисон бол, Майкл Корлэон, Вито Корлэоны дүрүүдэд Ал Пачино, Марлон Брандо нарыг тоглуулаагүй бол гээд мэргэжилтнүүдийн эсрэг хийсэн шийдвэрүүд энэ бүтээлийн амжилтын багана болж чадсан байна. Ядуу зохиолч, залуу найруулагч, шинэ жүжигчид амжилтын төлөө өлсгөлөнгөөр дайрч бүтээлч, ургалч санаа бодлоор эрсдэл хүлээсэн нь ялалтын коктейл болжээ. 

Амжилтыг давтаж чадвал тэр азтай тохиол биш 

Загалмайлсан эцэг азтай тохиол байсан уу? Би тэгж бодохгүй байна. Энэ баг бүрэлдэхүүнээрээ Загалмайлсан эцгийн дараагийн ангиуд, өндөр ашигтай олон зохиол дээр Марио ажилласан бол найруулагч Францис өөрийнхөө цаг үеийн толь болон гялалцжээ. Энд жүжигчдийн амжилтийг дурдах хэрэггүй болов уу. 

Амжилт заавал нэг шулуун зураас эсхүл шат дараалалтай байдаггүй. Мартаж болшгүй дүрмүүд байдаг боловч бизнес эрхлэгчийн амжилт бүр өөрийн замаар бүтсэн байдаг. Вито Корлэон, Пузо болон Коппола нар үүнийг маш сайн мэдэж байсан. Capice? /Санал нийлэх, ойлгох, итгэл үнэмшил үзүүлэхийг шаардсан асуултан хариулт. Италийн мафиудын дунд их хэрэглэгддэг/

Эх сурвалж: American Express Open Forum

Бичсэн: Mike Periu

Орчуулан, монголчилсон Эрдэнэ Лхагва 

 

Thursday, December 1, 2011

The big plan

376403_281485175221938_100000813735287_755302_357983465_n_1

"When I was young my mother always said that happiness was the key to life. Later on my first day of school, they wanted us to write down what we wanted to be when we grew up. I wrote down “happy”. The teachers told me I didn’t understand the assignment, I told them they didn’t understand life." John Lennon