Wednesday, August 26, 2009

Economist


Өнөөдөр өөрийнхөө нүүрний номоор хэсч яваад тун хөөрхөн санагдсан түүхээ орчуулан хүргэж байна.

Эдийн Засагч

Энэ наймдугаар сар юм гэж.. Хар тэнгисийн эрэг хавьцаа бороо ороод л нэгэн хаягдмал жижигхэн тосгон байж л дээ.

Тэр тосгонд хүн бүр л өртэй, зээлэн дээр амьдарч байв.
Гэтэл нэгэн баян жуулчин тосгонд иржээ. Тосгоны зочид буудалд ороод өнөөх жуулчин зуун евро гаргаж хүлээлгийн ширээн дээр тавиад дээшээ гарч өрөө үзэхээр одов.

Зочид буудлын эзэн нөгөө зуун еврог аваад гарч гүйн махны худалдаачинд очиж өрөө төллөө.

Махны худалдаачин зуутын еврог гахайчинд тушаав.
Гахайчин тэр мөнгөөр түлш, идэш хүргэдэг нийлүүлэгчид өрөө төлөв. Нийлүүлэгч хотын биеэ үнэлэгчид мөнгийг өглөө. Өнөөх биеэ үнэлэгч энэ хэцүү цагт үйлчилгээгээ мөн зээлээр олгож байсан аж. Биеэ үнэлэгч зочид буудлын эзэнд өрөөгөө хэрэглүүлж байсанд талархаад хөлс болох 100 еврог төлж гэнэ. Зочид буудлын эзэн 100 еврог жуулчинд мэдэгдэлгүй буцаагаад хүлээлгийн ширээн дээр тавихад жуулчин бууж ирээд өрөөнүүд түүнд таалагдсангүй гэсээр хотыг орхин явлаа.

Хэн ч, ямар орлого олоогүй. Гэхдээ хот тэр чигээрээ өрнөөсөө гарч, маргаашаа арай өөдрөгөөр харах болж гэнэ....


Эрхэмсэг хатагтай, ноёдоо Америкийн нэгдсэн улс өнөөдөр яг ийм байдлаар бизнес хийдэг.

Tuesday, August 25, 2009

Favorite Mashes from Chris


Сүүлийн үед тэмцээн, хурим найр, ажил бүгд ундраад хавар ороогүй ядаргаандаа намар орох дөхөв. Та бүхэнд шинэ хөгжим хүргэхээр шийдлээ.

Миний зочлох дуртай хөгжмийн блог Мusicology 101 дээр тус блогийн эзэн Крис өөрийн хийсэн микс дуунуудаа цувралаар танилцуулдаг бөгөөд хамгийн сүүлд гарсан буюу That's Mashed Up! #10-г хүргэж байна.


1. Mr. Hudson vs. Black Eyed Peas - I Gotta Supernova

Mr. Hudson-ний Supernova дууг BEP’s I Gotta Feeling-тэй холиод дээр нь Guetta эмчилгээ хийжээ.

2. Ne-Yo vs. Mariah Carey - Miss Obsessed

Энэ 2 дууны минутад өгөгдөх цохилт буюу BPM нь таарч байсан тул тун амархан байлаа. 2 таалагддаг дуу маань нэг болсонд би ч мөн баяртай байна. Tricky-гийн хийсэн Obsessed-н хөгжим дээр Ne-Yo гийн хоолойг дэвссэн байна.

3. Jay Sean vs. Akon - You’re So Down Beautiful + Beautiful/Down

Энэ 2 дуу аль аль нь сайхан дуу тул 2 микс хийсэн байна. Надад бол You’re So Down Beautiful нь илүү таалагдсан.

Friday, August 14, 2009

Дашням ахтай Балжинням эгчтэй өдрүүд буюу хуримандаа гарцгаая даа


Хурим найрын сезон эхлэж хуримын ордон гэгч зэрлэг монополь бас гоё газар, ресторан мөн катеринг хийдэг нөхдүүдийн ашиг орлого нэмэгддэг намарын сайн өдрүүд эхэлж байна. Хурим болохоос өмнө урьсан эзэд, уригдсан зочид өөр өөрийн гэсэн бэлтгэх ажлуудтай. Нөгөө Ёолк гуайн онигоо шиг Монголчууд хурим найрыг "бэлгийн" ажилгүйгээр төсөөлдөггүй гэхэд болно.

Бэлэг бол маш чухал. Харин юу өгөх вэ?
Миний хийсэн бичкээн судалгаанд оролцогсод МӨНГӨ, МӨНГИЙГ нь өг. Залуу хосод мөнгө шиг сайхан бэлэг байхгүй гэж байна. Мөнгө үнэхээр сайхан бэлэг. Учир нь та сонголт бэлэглэж байна гэсэн үг. Нөгөө талаараа Америкуудын хэлдэгээр "Cold Hearted Cash" буюу хүйтэн зүрхтэй мөнгө бол мэдрэмж муутай сонголт юм.


Яахав бэлгийн карт, хадгаламж гээд банкны бүтээгдэхүүнээр орлуулж болно л доо гэхдээ л нөгөө олон жил үерхсэн сайхан нөхөрлөл, чиний creative тал чинь мөнгөнөөс харагдахгүй л болов уу? /Миний хуриман дээр надад бол зүгээр мөнгө нь шулуухан шүү/


Дурсгалтай бэлэг v.s Мөнгийг нь өгөх

Дурсгалтай бэлэгний санаа:


Манайд ийм сайхан юм хийдэг залуус гарсан байна. Найз нөхдөө, ах эгчээ хайртай хосынх нь хамт шүрээр мөнхлөхийг хүсвэл энэ утсанд холбогдоорой. /9119-9909/
Эсвэл ганцааранг нь Загалмайлсан эцэг шиг, ер нь дуртайгаараа хийлгэж болно гэсэн.


Monday, August 3, 2009

Our Deepest Fear: Бидний хамгийн том айдас


Спортын талаар гардаг кинонуудаас олон шилдэг кино нэрлэж болно.

Найз маань Coach Carter гэдэг кинонд маш дуртай. Энэ кинонд би ч бас дуртай.

Энэхүү кинонд ядуу Ричмонд хотын сагсан бөмбөгийн багыг хар арьстан дасгалжуулагч талбай дээр мөн амьдрал дээр тоглогчдынхаа амьдралыг хэрхэн өөрчилж байгаа талаар гардаг. “Feel good movie” буюу үзээд сэтгэл сэргэдэг кино юм. Миний хувьд энэ киноны оргил хэсэг Круз хэмээх залуу дасгалжуулагчийнхаа байнга асуудаг асуултанд хариулдаг. Надад энэ ишлэл бараг цээжлэгдсэн гэж хэлж болно.


"Бидний дутагдал бидний айдас биш юм. Бидний хамгийн том айдас бол бидний хэмжээлшгүй их хүч чадалд байгаа юм. Бидний гэрэл гэгээ биднийг айлгахаас биш хар бараан тал маань биднийг айлгаж чадахгүй. Жижигхэн, өчүүхэн байснаар бид хэнд ч үйлчилж чадахгүй. Өөрийгөө бусдаас хүчгүй харагдуулж бусад хүмүүсийг хүчтэй санагдуулах нь мунхаг алхам юм. Бид бүгд гэрэлтэх ёстой яг бяцхан хүүхдүүд шиг. Зарим нэгэнд маань биш, бүх хүнд энэ хамааралтай. Бид өөрсдөө гэрэлтэх болсоноор бусаддаа гэрэлтэх боломжийг мөн олгож байдаг. Бид өөрсдийн айдсаасаа чөлөөлөгдснөөр бидний оршихуй нь өөрөө бусдыг чөлөөлж эхэлдэг."


Миний ядруухан орчуулга та бүхэнд таалагдсан бол кинон дээрээ яг ингэж хэлдэг юм.




Thursday, July 23, 2009

Даах урлаг буюу би төлчье


Та ресторанд хоол идэж байхдаа хажуу талын ширээний хүмүүс тооцоо хийх гэж булаацалдаж байгаа ч юмуу? Би хийчий, үгүй ээ би хийчий гэж байхыг харж байсан байх? Эсвэл та хоолонд гадаад түнш, найз нөхөдтэйгээ ороод тооцоо хийх дээр бяцхан маргаан үүсгэдэг үү? Үүнийг би төлчье философи гэж нэрлэнэ.

Найзууд, ажлынхантайгаа эсвэл бизнесийн хамртагчтайгаа хоол идээд төлбөрийг та хийснээр таныг тэд үнэлэх болно. Мэдээж хэрэг энэ нь анзаарагдахгүй боловч ямар ч хүний толгойд өөрсдийг нь хэн "care" хийсэн буюу даасаныг санах болно. Хэрвээ та байнга энэ үйлдлээ давтаад байвал тэд таны төлөө юу хийж чадах бол гэж бодож эхлэх юм.


Жишээ татъя:


Миний хамгын настай найз /63/ гэж хэлж болох Ed хэзээ ч хаана ч байсан дандаа тооцоо хийхийг эрхэмлэдэг. Бид түүнийг ятгаад ямар ч нэмэргүй гэдгээ хүлээн зөвшөөртөл тэр намайг болон найзуудаа даадаг юм. Нэг удаа би Ed чи дахиад л тооцоо хийлээ. Баярлалаа гэж хэлэхэд тэр баярласан биш "obligated" буюу үүрэг хүлээсэн байх ёстой гэж хэлсэн юм. Мэдээж хэрэг тэр надад үүнийг сануулах шаардлагагүйгээр би үүнийг маш сайн ухамсарладаг бөгөөд Монголчууд бол үүнийг шууд МАНЖ ЗАН гэж тайлбарлана. Америк хүний хувьд энэ бол цэвэр хариуцлага хүндлэлийн асуудал.


Хэрвээ найз чинь бизнес хамтрагч чинь чамайг эргүүлээд хоолонд оруулаад тооцоог хийх гэж оролдоход чи мөн л түрүүлж тооцоо хийгээд байвал тэд чамд өөр сонирхолтой аргаар хариу барих аргыг сүвэгчлэн хайх болно. Магадгүй чиний бизнесийг өөр хүмүүст таниулж өгөх болон чамд хэрэгтэй хүмүүсийг чамд танилцуулах ч юм уу? Чи юу ч хариуд нь авч байсан чиний хийсэн хөрөнгө оруулалтын хариу үйлдэл "return-on-investment (ROI)" өөрийн оруулсан хөрөнгөнөөс чинь илүү байх болно гэдгийг санаарай.

Зиак тэхээр дараагийн удаа гарахдаа найзуудаа даагаад үзээрэй. Тэр даруйдаа ROI харагдаж эхлэхгүй боловч удаан хугацааны туршид чамд ямар нэгэн байдлаар хариу барих л болно.

Та юу гэж бодож байна?

Найман дуу буюу найзууддаа дуртай хөгжмөө хуваалцах боломж


http://8tracks.com/ - гэсэн хаягаар орж бүртгүүлээд найзууддаа дуртай дуунуудаа сонсгох боломжтой юм байна. Би 1 микс хийгээд авсан. Хэрэглэхэд амар мөн дууны чанар интернэт радиог бодвол хамаагүй өндөр санагдлаа.

Миний сонгосон найман дууг сонсох бол
энд дараарай. Балхжав гуай хэлдэг шиг миний сонгосон дуунууд ямаршуу цаг хугацааг туулж таньд хүрч, гуниг жаргалын алийг нь авчирахыг би таашгүй бөлгөө.

Tuesday, July 14, 2009

Тэр Дэлхийг бүжиглүүлнэ

Майкл Жексоны талаар бичлэг оруулахгүй гэж дотроо бодож байсан боловч энэ хүний үлдээсэн гайхамшиг илүү олон гайхамшиг бүтээсээр байгаа тул эхний бодлоосоо буцахаар шийдлээ. Тухайн хүнийг ямар агуу хүн байсан бэ? гэдгийг мөн хувийн амьдралын замналыг нь дэлхий мэднэ. Тэгвэл саран дээр алхагч, бидний бүжгийн багш MJ дэлхийг бүжиглүүлж чадаж байна.
Бичлэгийн төгсгөлд Дэлхийн бусад хотуудыг түүний хийж үлдээсэн бүхэнд, ид шидэнд итгэдэг бол мөн гэгээн дурсгалыг нь хүндэтгэж бүжиглээсэй гэж хүссэн байсан юм.
Бид бүжиглэж чадна реалити шоунд оролцогсод эсвэл Монголын бүжгээр хичээллэдэг залуус яагаад Сүхбаатарын талбай дээр бүжиглэж бусаддаа нэгдмэл сэтгэлгээ ба хайрыг мэдрүүлж болохгүй гэж...




Энэхүү бичлэг нь BOUNCE буюу гудамжны /чөлөөт/ бүжгийн холбооны гишүүд найзуудаа цуглуулж 30 минутын дотор 300 бүжигчин тавилтаа сурж бүжиглэсэн бүтээл юм.

Saturday, July 11, 2009

Энэ бол амьдрал, энэ чинийх

"Гялалзсан машин, Гунигласан харц, Шарсан махтай оройн хоол
Асуултууд, Хариултууд мөн Би мэдэхгүйнүүд
Жинхэнэ хайраа олох, Түүнийгээ алдах, Эргээд хайртай учрах

Энэ бол хөгжим, Мэдрэмж, Гоал орох болон Шоколад
Сүнслэг шүтлэг, Урам зориг, Мөнгө болон Замын бөглөрөл
Гамшиг, Баатарлаг үйлс, Цаасны хавчаар болон Хэзээ амьсгаа авахаа мэдэх

Сээтэгнэх, Амтлах, Сониуч зан
Хурдан бөгөөд Удаан, Хөөрөх болон Буух
Хором бүхэн, Итгэл бүхэн болон Мөрөөдөл бүхэн
Сансар ертөнцийн оньсого бүрийн нэг хэсэг
Энэ бол амьдрал, энэ чинийх"

Өөрийгөө тань, Амьдралыг тань


Beyond Words

When we think we got it bad, watch these two people and their story and change the way you feel about yourself. If you have all of your 5 senses working everything else is for you to make it happen.