Thursday, July 23, 2009

Даах урлаг буюу би төлчье


Та ресторанд хоол идэж байхдаа хажуу талын ширээний хүмүүс тооцоо хийх гэж булаацалдаж байгаа ч юмуу? Би хийчий, үгүй ээ би хийчий гэж байхыг харж байсан байх? Эсвэл та хоолонд гадаад түнш, найз нөхөдтэйгээ ороод тооцоо хийх дээр бяцхан маргаан үүсгэдэг үү? Үүнийг би төлчье философи гэж нэрлэнэ.

Найзууд, ажлынхантайгаа эсвэл бизнесийн хамртагчтайгаа хоол идээд төлбөрийг та хийснээр таныг тэд үнэлэх болно. Мэдээж хэрэг энэ нь анзаарагдахгүй боловч ямар ч хүний толгойд өөрсдийг нь хэн "care" хийсэн буюу даасаныг санах болно. Хэрвээ та байнга энэ үйлдлээ давтаад байвал тэд таны төлөө юу хийж чадах бол гэж бодож эхлэх юм.


Жишээ татъя:


Миний хамгын настай найз /63/ гэж хэлж болох Ed хэзээ ч хаана ч байсан дандаа тооцоо хийхийг эрхэмлэдэг. Бид түүнийг ятгаад ямар ч нэмэргүй гэдгээ хүлээн зөвшөөртөл тэр намайг болон найзуудаа даадаг юм. Нэг удаа би Ed чи дахиад л тооцоо хийлээ. Баярлалаа гэж хэлэхэд тэр баярласан биш "obligated" буюу үүрэг хүлээсэн байх ёстой гэж хэлсэн юм. Мэдээж хэрэг тэр надад үүнийг сануулах шаардлагагүйгээр би үүнийг маш сайн ухамсарладаг бөгөөд Монголчууд бол үүнийг шууд МАНЖ ЗАН гэж тайлбарлана. Америк хүний хувьд энэ бол цэвэр хариуцлага хүндлэлийн асуудал.


Хэрвээ найз чинь бизнес хамтрагч чинь чамайг эргүүлээд хоолонд оруулаад тооцоог хийх гэж оролдоход чи мөн л түрүүлж тооцоо хийгээд байвал тэд чамд өөр сонирхолтой аргаар хариу барих аргыг сүвэгчлэн хайх болно. Магадгүй чиний бизнесийг өөр хүмүүст таниулж өгөх болон чамд хэрэгтэй хүмүүсийг чамд танилцуулах ч юм уу? Чи юу ч хариуд нь авч байсан чиний хийсэн хөрөнгө оруулалтын хариу үйлдэл "return-on-investment (ROI)" өөрийн оруулсан хөрөнгөнөөс чинь илүү байх болно гэдгийг санаарай.

Зиак тэхээр дараагийн удаа гарахдаа найзуудаа даагаад үзээрэй. Тэр даруйдаа ROI харагдаж эхлэхгүй боловч удаан хугацааны туршид чамд ямар нэгэн байдлаар хариу барих л болно.

Та юу гэж бодож байна?

Найман дуу буюу найзууддаа дуртай хөгжмөө хуваалцах боломж


http://8tracks.com/ - гэсэн хаягаар орж бүртгүүлээд найзууддаа дуртай дуунуудаа сонсгох боломжтой юм байна. Би 1 микс хийгээд авсан. Хэрэглэхэд амар мөн дууны чанар интернэт радиог бодвол хамаагүй өндөр санагдлаа.

Миний сонгосон найман дууг сонсох бол
энд дараарай. Балхжав гуай хэлдэг шиг миний сонгосон дуунууд ямаршуу цаг хугацааг туулж таньд хүрч, гуниг жаргалын алийг нь авчирахыг би таашгүй бөлгөө.

Tuesday, July 14, 2009

Тэр Дэлхийг бүжиглүүлнэ

Майкл Жексоны талаар бичлэг оруулахгүй гэж дотроо бодож байсан боловч энэ хүний үлдээсэн гайхамшиг илүү олон гайхамшиг бүтээсээр байгаа тул эхний бодлоосоо буцахаар шийдлээ. Тухайн хүнийг ямар агуу хүн байсан бэ? гэдгийг мөн хувийн амьдралын замналыг нь дэлхий мэднэ. Тэгвэл саран дээр алхагч, бидний бүжгийн багш MJ дэлхийг бүжиглүүлж чадаж байна.
Бичлэгийн төгсгөлд Дэлхийн бусад хотуудыг түүний хийж үлдээсэн бүхэнд, ид шидэнд итгэдэг бол мөн гэгээн дурсгалыг нь хүндэтгэж бүжиглээсэй гэж хүссэн байсан юм.
Бид бүжиглэж чадна реалити шоунд оролцогсод эсвэл Монголын бүжгээр хичээллэдэг залуус яагаад Сүхбаатарын талбай дээр бүжиглэж бусаддаа нэгдмэл сэтгэлгээ ба хайрыг мэдрүүлж болохгүй гэж...




Энэхүү бичлэг нь BOUNCE буюу гудамжны /чөлөөт/ бүжгийн холбооны гишүүд найзуудаа цуглуулж 30 минутын дотор 300 бүжигчин тавилтаа сурж бүжиглэсэн бүтээл юм.

Saturday, July 11, 2009

Энэ бол амьдрал, энэ чинийх

"Гялалзсан машин, Гунигласан харц, Шарсан махтай оройн хоол
Асуултууд, Хариултууд мөн Би мэдэхгүйнүүд
Жинхэнэ хайраа олох, Түүнийгээ алдах, Эргээд хайртай учрах

Энэ бол хөгжим, Мэдрэмж, Гоал орох болон Шоколад
Сүнслэг шүтлэг, Урам зориг, Мөнгө болон Замын бөглөрөл
Гамшиг, Баатарлаг үйлс, Цаасны хавчаар болон Хэзээ амьсгаа авахаа мэдэх

Сээтэгнэх, Амтлах, Сониуч зан
Хурдан бөгөөд Удаан, Хөөрөх болон Буух
Хором бүхэн, Итгэл бүхэн болон Мөрөөдөл бүхэн
Сансар ертөнцийн оньсого бүрийн нэг хэсэг
Энэ бол амьдрал, энэ чинийх"

Өөрийгөө тань, Амьдралыг тань


Beyond Words

When we think we got it bad, watch these two people and their story and change the way you feel about yourself. If you have all of your 5 senses working everything else is for you to make it happen.

Tuesday, June 30, 2009

Чи яагаад наанаа хог хаяж байгаа юм бэ?

Такси бариад явж байтал миний урд талын орон нутгийн сер-тэй машины цонхоор 2 ундааны сав хаях нь тэр. Гэрлэн дохион дээр гүйцэж очоод хартал хойд суудалд суусан 3 бяцхан жаалын нэг нь л шидсэн бололтой. Аав ээж 2 нь урдаа суужээ. Таксины жолоочтой ярилцана...

Аав нь хүүдээ хогоо зориулалтын саванд хаяж сур, хүмүүс энийг чинь цэвэрлэдэг юм, Хоггүй эрүүл орчинд амьдрах сайхан гэх мэтийн зөвлөгөө өгвөл аавын үг ууг нь хүчтэй юм сан. Тэр хүүхэд дахиж хог хаяхгүйг хичээхээс гадна найз нөхөддөө манай аав тэгж захисан гэж үлгэр дууриал болно. Энэ мэтээр өөрчлөлт бидэнд ирэх юм шиг.


Та бүхнийг энэ аянд дуртай дургүй ч оролцож голын эрэг дээр, ажлын чинь гадаа хэнбугай нь ч бай гэсэн хог хаях тохиолдол бүрт тухайн хүнд шаардлага тавих зориг гаргахыг хүсэж байна.


Амьдралд харамсмаар явдал бидний нүдэнд их харагдаж байна. Бяцхан хүүхдийн тоглож байгаа газар тоох ч үгүй архи, пивоны шил хагалах, миний гэр, машин л хоггүй бол болоо гэсэн шиг гэр болон машиныхаа цонхоор хогоо хаях, үр хүүхэд нь чихрийн цаасаа хаана хаяхаа мэдэхгүй асуухад “Газар хая” хэмээн зөвлөх, хэр мэргэнээ шалгах гэсэн адил тамхины ишээ хогны савны гадуур шидлэх. Бидэнд байнга харагддаг энэхүү жижигхэн алдаануудыг засаад үзье.


"Бид гамгүй эдэлсэн бүх зүйлстээ эргэж өндөр төлбөр төлнө" гэсэн бичлэг Ганзориг өмнө нь бичиж байсантай адил би уншдаг биш, хэрэглэдэг Блог бичлэг бичмээр санагдлаа.

Monday, June 29, 2009

Ярих чадваргүй хүмүүс

Олон нийтийн өмнө буюу ТВ-ийн эфирт гарахдаа хүмүүс яагаад сандардаг вэ?

Олон хүний өмнө гараад сандардаг хүмүүст өгдөг классик зөвлөгөө "Өөрийнхөө өмнө суусан хүмүүсийг бүгдийг нь дотуур өмдтэй байна гэж төсөөл, тэгвэл чи сандрахгүй". Би үүнтэй санал нийлдэггүй. Яагаад ийм тэнэг зөвлөгөө өгдөг байна аа? Иймэрхүү зөвлөгөө байдаг учраас маш олон хүмүүс илтгэх, олны өмнө гараад өөрийгөө тодорхой ойлгуулах чадваргүй байдаг байх. Би энд хүмүүсийн гаргадаг том алдаануудыг жагсаан бичмээр санагдлаа.

1. Эхлэл үед гаргадаг алдаа:
Яагаад ч юм бүү мэд хүмүүс дандаа өөрийгөө доош нь хийсэн өгүүлбэрээр илтгэлээ
нээдэг.

Зарим нэг жишээ татъя!
* Би илтгэл тавихдаа,
ярихдаа муу...
* Өнөөдөр энд байгаадаа баяртай байна...
* Надад бэлтгэх зав гарсангүй, Уучлаарай...

* Уучлаарай, би анх удаагаа ийм том тайзан дээр гарч байна.

* Хэт биеээ бариад байгааг минь уучлаарай... гэх мэт


2. Онигоо ярих оролдлого буюу хөгжилтэй түүх ярих


Зарим нэг хүн маш сайн онигоо ярьдаг. Ихэнхи хүмүүст тийм чадвар байдаггүй. Маш сайн хошин шогийн мастерууд хүртэл
тоглолтынхоо дундаас онигоо руу ордог байна. Эхнээсээ л та бүтэлгүйтэх юм бол цаашаагаа ярих гэж байгаа зүйлээ хурдан уншиж бүүр илүү тэнэг байдалд орно. Өөрийгөө онигоо ярих чадваргүйг мэддэг бол хөгжилтэй түүхээр эхлээд хэрэггүй.



3. Бусад илтгэгчдийг дуурайх оролдлого

Чамайг хүмүүс юу гэж санаж үлдэх вэ? Нөгөө нэг дуурайдаг нөхөр байна гэж санах болно. Чиний биеээ даасан байдал харагдахгүй бөгөөд энэ нь ер нь л дэмий арга юм. Зарим нэг хүмүүс бусад алдартнуудыг дуурайж өөрсдөө ч гайхамшигтай илтгэл тавьж чаддаг гэхдээ тэдний нэг нь та биш. Өөрийнхөөрөө бай.


4. Яг таг унших

Багш нар иймэрхүү арга хэрэглэдэг бөгөөд энэ нь хүмүүсийг галзууруулдаг гэдэгтэй бүгд санал нийлнэ байх. Бичсэн зүйлээ уншиж байгаа хүн шууд мэдэгддэг. Шууд урдаа байгаа илтгэлээ уншаад эхлэвэл уйдахад бэлдэж болно гэсэн үг. Учир нь энэ бол уншлага. Дээрээс нь уран уншлага байхгүй нь тодорхой. Бичиж тэмдэглэсэн санаануудаа сэргээж харж ярьж болно. Учир нь та мартсан санаануудаа сэргээж харах боломжтой. Уншиж бол хэзээ ч болохгүй. Дээрээс нь хүмүүст та өөрийгөө таалагдаж байгаа эсэхээ мэдэх боломжгүй. Ямар ч холбоо үүсэхгүй юм

5. Тэв тэгшхэн зогсоод хөдөлгөөнгүй ярих

Мэдээж хэрэг хүн болгон өөрийнхөө хувцас, хэрхэн харагдаж байгаа бол, тарган туранхай гээд олон юманд санаа зовдог. Тайзан дээр хөдөлгөөнгүй зогссоноор та өөртөө итгэлгүй мөн таньд тухгүй байгаагаа мэдэгдэж байгаа хэрэг. Таны биеийн хөдөлгөөн ярьж байгаа зүйлд чинь маш их хурдасгуур нэмдэг гэдгийг бодох хэрэгтэй.

Өөр маш олон алдаа байдаг байх гэхдээ энэ 5 хамгийн чухал нь байх магадлалтай гэж бодлоо.

Таны харж байсан алдаануудаасаа хуваалцаач?


Wednesday, June 24, 2009

Таныг жинхэнэ утгаар чинь төлөөлж чадах нэрийн хуудасны санаанууд

Дийлэнх нэрийн хуудаснууд энгийн, уйтгартай байдаг. Тэгээд хүмүүсийн цуглуулган дунд орж мартагддаг гэж хэлэхэд хилсдэхгүй. Эдгээр нэрийн хуудасны загварууд маш сонирхолтой бөгөөд тухайн хүнийг төлөөлж чадахаас гадна мартагдуулахгүй байх ид шидтэй хийгджээ.



Бэлэг дурсгалын бизнес эрхлэгчдэд



Юунд сонирхолтойгоо шууд илэрхийлэх


Нарны цаг шиг хэрэгтэй эд хаана байна?

Жендер-тэй холбоотой ажил эрхлэгчдэд сонирхолтой л загвар байна.

Тамга тэмдэг хийдэг кампанийн ажиллагсдад

Хүн болгонд шугам хэрэгтэй...

Livestrong бугуйвчны эрин үе санаанд орчихлоо
Гэр бүлийн зөвлөгөө өгдөг сэтгэл зүйч. Гайхалтай.

ТВ, Радио-н нэвтрүүлэгч нарт тохирох эд байна.

Борлуулалт буюу Sales хариуцсан хүмүүст яг болно. Андуурагдаад хаях аюултай.

Юу хийдгээ тайлбарласан сайхан загвар

Бие бялдаржуулах ганцаарчилсан дасгалжуулагч

Юм задлах, тайлах хүмүүсийн сонирхлыг татдаг.

Хүмүүс самарыг идчээд таныг мартчих вий дээ?

Юу хийдгээ үзүүлэх боломж.

Өөрийгөө ч байрлуулж болж байна.

Магадгүй арай үнэтэй байж болох энэ нэрийн хуудас дотроо тарих үртэй.

Маш энгийн бөгөөд загвар сайтай, хүмүүст заавал хүрнэ.

Танайх байгууллагыг олж очиход хүндрэлтэй байдаг бол заагаад өг!

Үүгээр цоож тайлж болох эсэхийг мэдэхгүй юм гэхдээ л ....

Олон хүний гар дээр очно гэдэгт итгэж болох загвар.

1 хүний нэрийн хуудас 8-г цуглуулах нь юу л бол...

Хурал цуглаанд байнга оролцдог бол энэ хөөрхөн санаа байна.

Хэрвээ идчихвэл хэрэггүй болчихно.

Ази маягаар солилцох урлаг.

5 давхарын хаяг шиг харагдуулахыг зорьсон бололтой.

Бас 1 мэдрэмжийг оруулж өгчээ. Хүрэх....

Хүнсний төрлийн бизнес-д тохирох санаа байна.

Симболизм сайхан оруулж өгчээ.

Шүдний эмч, эмнэлэгт зориулсан загвар

Заавал цаасан дээр хэвлэх ёстой гэсэн дүрэм байхгүй.

Хөгжилтэй, бас мэдээлэл ихтэй.

Бүтээгдэхүүнээ сануулсан нэрийн хуудас

Заавал үнэтэй байх шаардлагагүй. Энгийн зүйлээр ч орлуулах боломж.

Кино үзвэрийн тасалбар цуглуулах дуртай хүмүүс үүнийг ч бас хадгалах болно.

Муур хулгана болж тоглох уу?


Улаан өнгийн шингэн зүйл нь цусыг санагдуулах этгээд нэрийн хуудас