Tuesday, June 30, 2009
Чи яагаад наанаа хог хаяж байгаа юм бэ?
Аав нь хүүдээ хогоо зориулалтын саванд хаяж сур, хүмүүс энийг чинь цэвэрлэдэг юм, Хоггүй эрүүл орчинд амьдрах сайхан гэх мэтийн зөвлөгөө өгвөл аавын үг ууг нь хүчтэй юм сан. Тэр хүүхэд дахиж хог хаяхгүйг хичээхээс гадна найз нөхөддөө манай аав тэгж захисан гэж үлгэр дууриал болно. Энэ мэтээр өөрчлөлт бидэнд ирэх юм шиг.
Та бүхнийг энэ аянд дуртай дургүй ч оролцож голын эрэг дээр, ажлын чинь гадаа хэнбугай нь ч бай гэсэн хог хаях тохиолдол бүрт тухайн хүнд шаардлага тавих зориг гаргахыг хүсэж байна.
Амьдралд харамсмаар явдал бидний нүдэнд их харагдаж байна. Бяцхан хүүхдийн тоглож байгаа газар тоох ч үгүй архи, пивоны шил хагалах, миний гэр, машин л хоггүй бол болоо гэсэн шиг гэр болон машиныхаа цонхоор хогоо хаях, үр хүүхэд нь чихрийн цаасаа хаана хаяхаа мэдэхгүй асуухад “Газар хая” хэмээн зөвлөх, хэр мэргэнээ шалгах гэсэн адил тамхины ишээ хогны савны гадуур шидлэх. Бидэнд байнга харагддаг энэхүү жижигхэн алдаануудыг засаад үзье.
"Бид гамгүй эдэлсэн бүх зүйлстээ эргэж өндөр төлбөр төлнө" гэсэн бичлэг Ганзориг өмнө нь бичиж байсантай адил би уншдаг биш, хэрэглэдэг Блог бичлэг бичмээр санагдлаа.
Monday, June 29, 2009
Ярих чадваргүй хүмүүс
Олон нийтийн өмнө буюу ТВ-ийн эфирт гарахдаа хүмүүс яагаад сандардаг вэ?
Олон хүний өмнө гараад сандардаг хүмүүст өгдөг классик зөвлөгөө "Өөрийнхөө өмнө суусан хүмүүсийг бүгдийг нь дотуур өмдтэй байна гэж төсөөл, тэгвэл чи сандрахгүй". Би үүнтэй санал нийлдэггүй. Яагаад ийм тэнэг зөвлөгөө өгдөг байна аа? Иймэрхүү зөвлөгөө байдаг учраас маш олон хүмүүс илтгэх, олны өмнө гараад өөрийгөө тодорхой ойлгуулах чадваргүй байдаг байх. Би энд хүмүүсийн гаргадаг том алдаануудыг жагсаан бичмээр санагдлаа.1. Эхлэл үед гаргадаг алдаа:
Яагаад ч юм бүү мэд хүмүүс дандаа өөрийгөө доош нь хийсэн өгүүлбэрээр илтгэлээ нээдэг.
* Би илтгэл тавихдаа,
* Надад бэлтгэх зав гарсангүй, Уучлаарай...
* Уучлаарай, би анх удаагаа ийм том тайзан дээр гарч байна.
* Хэт биеээ бариад байгааг минь уучлаарай... гэх мэт
2. Онигоо ярих оролдлого буюу хөгжилтэй түүх ярих
Зарим нэг хүн маш сайн онигоо ярьдаг. Ихэнхи хүмүүст тийм чадвар байдаггүй. Маш сайн хошин шогийн мастерууд хүртэл тоглолтынхоо дундаас онигоо руу ордог байна. Эхнээсээ л та бүтэлгүйтэх юм бол цаашаагаа ярих гэж байгаа зүйлээ хурдан уншиж бүүр илүү тэнэг байдалд орно. Өөрийгөө онигоо ярих чадваргүйг мэддэг бол хөгжилтэй түүхээр эхлээд хэрэггүй.
3. Бусад илтгэгчдийг дуурайх оролдлого
Чамайг хүмүүс юу гэж санаж үлдэх вэ? Нөгөө нэг дуурайдаг нөхөр байна гэж санах болно. Чиний биеээ даасан байдал харагдахгүй бөгөөд энэ нь ер нь л дэмий арга юм. Зарим нэг хүмүүс бусад алдартнуудыг дуурайж өөрсдөө ч гайхамшигтай илтгэл тавьж чаддаг гэхдээ тэдний нэг нь та биш. Өөрийнхөөрөө бай.
Багш нар иймэрхүү арга хэрэглэдэг бөгөөд энэ нь хүмүүсийг галзууруулдаг гэдэгтэй бүгд санал нийлнэ байх. Бичсэн зүйлээ уншиж байгаа хүн шууд мэдэгддэг. Шууд урдаа байгаа илтгэлээ уншаад эхлэвэл уйдахад бэлдэж болно гэсэн үг. Учир нь энэ бол уншлага. Дээрээс нь уран уншлага байхгүй нь тодорхой. Бичиж тэмдэглэсэн санаануудаа сэргээж харж ярьж болно. Учир нь та мартсан санаануудаа сэргээж харах боломжтой. Уншиж бол хэзээ ч болохгүй. Дээрээс нь хүмүүст та өөрийгөө таалагдаж байгаа эсэхээ мэдэх боломжгүй. Ямар ч холбоо үүсэхгүй юм
5. Тэв тэгшхэн зогсоод хөдөлгөөнгүй ярих
Мэдээж хэрэг хүн болгон өөрийнхөө хувцас, хэрхэн харагдаж байгаа бол, тарган туранхай гээд олон юманд санаа зовдог. Тайзан дээр хөдөлгөөнгүй зогссоноор та өөртөө итгэлгүй мөн таньд тухгүй байгаагаа мэдэгдэж байгаа хэрэг. Таны биеийн хөдөлгөөн ярьж байгаа зүйлд чинь маш их хурдасгуур нэмдэг гэдгийг бодох хэрэгтэй.
Өөр маш олон алдаа байдаг байх гэхдээ энэ 5 хамгийн чухал нь байх магадлалтай гэж бодлоо.
Таны харж байсан алдаануудаасаа хуваалцаач?