Thursday, June 11, 2009

"Би Монгол хүний саруул ухаанд итгэдэг" С.Зориг 1962-1998


[Реп: ЭМСИТ]

Ганцхан удаа амьдрах байж хоёр амьдрах юм шиг

Өөрийн амьдралаа ард олондоо төлөх төлөөс болгож

Сэтгэлдээ эм болж, бусдад дэм болж

Алдсанд нь шаналж, оносонд нь баярлаж эгэл амьдрахдаа

Энэ амьдралын аясыг нь дагаж уруудалгүй урагшилж

Мандаж бас гандаж байсан тэр

Бидний төлөө ихээс их зовлонд шаналсан, нүглээс их буян үйлдсэн

Бурхан хүний эгэл бие залуухан байсан ч

Амьдралын бэрх нугачаанд унасан ч

Ертөнцийн эцэс хүртэл энэ нэр нь үл унана

Сайн хүнийг хотлоороо ярина, уйдахгүй!

Түүнийг олноороо дурсана, мартахгүй!

Зөв зүйл хийснийг нь хожим санах

Зөв хүн байсныг нь хожим ухаарах ардуудад миний хэлэх хэсэг үгс энэ

Үг ав!


Дуу: 8 дахь гариг &
Дайн ба Энх - Амьдрал
Цоолбор: АНЗ - "Би итгэдэг..." 2007

No comments:

Post a Comment