Tuesday, December 8, 2009

Итгэл


Чи намайг ариун гэж хэлсэн
Чи хэлсэн учраас би ариун
Чи намайг яруу гэж хэлсэн
Чи хэлсэн учраас би яруу
Чи намайг үзэсгэлэнтэй гэсэн
Чи хэлсэн учраас би үзэсгэлэнтэй
Чи намайг төгс гэж хэлсэн
Чи л хэлсэн учраас би төгс

Хамгаас илүү,
хамгаас онцгойдоо би одоо итгэнэ
Хавраас илүү,
Намраас илүү төрсөндөө ч итгэнэ
Үзэсгэлэнтэй, яруу, ариун, төгс
Бүхий л сайн сайхныг орхиод гэвч
Үүрд яваад өгсөнд чинь л харин итгэхгүй

Л.Өлзийтөгс

Энэхүү шүлэг таньд таалагдсан бол зохиогчийн "Төсөөллийн өрөөнд шинэ номыг худаалдан авахаа бүү мартуузай

2 comments:

  1. Надад таалагдсан болохоор би авна
    Чи намайг худалдаж ав гэсэн болохоор би худалдаж авна.. оое аймар шүлгийн халил алдагдуулахгүй хариулдсан ;p

    ReplyDelete