Showing posts with label twitter. Show all posts
Showing posts with label twitter. Show all posts

Monday, July 19, 2010

Твиттерийн нөхөрсөг зөвлөгөө буюу жиргэж болох зүйл, болохгүй зүйл гэж бий


Таны цахим тодорхойлолт болсон энэхүү хуудсанд өөрийгөө хэрхэн илэрхийлэх вэ?

Иллиноё мужын их сургуульд хийсэн судалгаагаар бичил блог бичдэг энэхүү хуудас хүмүүсийн хоорондын харилцааг сайжруулдаг гэнэ. Гэхдээ хүмүүсийн гаргадаг хамгийн түгээмэл алдаа бол хэтэрхий их мэдээлэл өгөх.

Америкийн нэгдсэн улсын иргэн болох алхам бүрээ хүмүүстэй хуваалцаж байсан Давид Чен шиг сонирхолтой байдлаар өөрийнхөө амьдралыг хүмүүст дэлгэж болох ч дагагч нараа залхтал толгойдоо орж ирсэн бодол бүрээ буулгах хэрэггүй юм. Жишээ нь: Би тагтаанд дуртай. Өдрийн хоолоо идэж байна. Миний зүүн хөх, баруунаасаа том г.м

Баруунд дэлгэрээд буй "TMI" буюу TOO MUCH INFORMATION гэдэг үг нь би мэдмээргүй байхад надтай хуваалцаад байгаа мэдээллүүд гэж ойлгож болно. Гэхдээ заримдаа бидний өөрсдийгөө илэрхийлэх гэсэн тэдгээр бичлэгүүдэд багахан засвар ороход "TMI" санагдахгүй ч байж болох юм. Жишээ авъя.

"TMI" жишээ: "Бурхан минь, би Гавайн арал руу халуухан найз бүсгүйтэйгээ явах гэж байна. Тэнд очоод элсэн дээр хэвтэнэ дээ"

Яагаад хүмүүст таалагдахгүй байна вэ? заа байз, магадгүй чи амралтанд явж байхад чамайг дагагч нар ажлынхаа өрөөнд байгаа. Магадгүй хүмүүс атаархаж болох юм.

Хэрхэн засах вэ? "Ээлжийн амралтаа эдлэх гэж байна. Maui-д очоод заавал үзэх газрууд юу вэ?"

Хэрвээ аз жаргал, амжилтаа хуваалцангаа дагаж буй хүмүүсээсээ хэрэгтэй зүйлээ асууснаар та тэдэнтэй харилцаж байна. Чамд хариулсан хүмүүст заавал буцааж бичих ёстой гэдгээ анхаараарай.

Дахиад нэг TMI жишээ: Би дөнгөж сая нарийн боов, шарсан төмс, газтай ундаа уучихлаа. Миний гэдэс ачааллаа дийлэхгүйнээ.

Энийг бичсэний чинь төлөө чамайг үзэн ядах шалтгаан хүмүүст олон байна. Нэгдүгээрт чи гэдэснийхээ талаар ярьж байна. Хоёрдугаарт, НААД ЧИНЬ ХЭНД Ч ХАМААГҮЙ. Гуравдугаарт, чи гомдоллож байна. Гомдоллож тайлбар тавих нь хэнд ч таалагддаггүй байна.

Яаж засаж болох вэ? Дөнгөж сая Манхэттэн дахь Grey Dog Cafe-д өдрийн хоол идлээ. Амталсан дүфү идлээ. Амттай бөгөөд эрүүл хооллолоо.

Хэрвээ чи хүмүүст өдрийн хоолонд юу идсэнээ тийм л зарламаар байгаа юм бол ядаж сонирхолтой, сайхан хоол идэх хэрэгтэй.

Хаанаас юу нь мэдэгдэхгүй дууны үг гэнэт бичдэг хүмүүст зөвлөхөд хэрвээ та тухайн дуугаа бусадтай хуваалцмаар байгаа бол Song.ly болон Blip.fm хэрэглэвэл өөрийг тань юу гэхийг сонсохийг хүсэж буй хүмүүсээ хүндэлсэн хэрэг болно.

Энэ зөвлөгөөг цааш нь дэлгэрүүлэх мөн нэмэрлэх зүйл байвал @Lkhagva руу бичээрэй.

Monday, March 15, 2010

Эелдэг жиргээч байх 7 арга (Twitter)


Твиттер бол хүмүүсийн танилцаж болох олон газруудын хамгийн орчин үеийнх нь юм. Тиймээс өөрийнхөө талаар хүмүүст эелдэг бөгөөд тааламжтай мэдрэмж үлдээх нь маш чухал. Энэ нь чамайг дагах гэж байгаа мөн найз болох хүсэлтэй хүмүүсийг татахад хамгийн том хөшүүрэг болдог байна. Зарим хүмүүс хэт тооны араас хөөцөлдөөд эелдэг байхаа мартдаг. Энэ нь харин ч сөрөг үзүүлэлт харуулдаг байна. Эдгээр аргуудыг байнга санаж хэрэглэж заншвал твиттер дээр эелдэг байж бусад жиргээчдэд таалагдана болно.

1. Мэдээллийг эх сурвалжийг байнга дурдах: RT товчлуур нь сонирхолтой шинэ мэдээллийг түргэн түгээхэд зориулагдсан байдаг. Хамгийн анх хэнээс мэдээлэл авсан гэдгээ жиргээндээ байнга оруулах хэрэгтэй. Эс тэгвээс хүмүүс жинхэнэ эх сурвалжийг хүссэн хүсээгүй олж мэдэх болно. Эх сурвалжаа дурдаж, зөв түгээх хэрэгтэй.


2. Холбоо тогтоож харилцах: Найзуудтайгаа твиттерээр ярихаа мартвал чи тэднийг санаж эхлэнэ. Автоматаар мэдээ нэмдэг бот-с чиний ганц ялгарах давуу тал бол чи хүмүүстэй холбоо тогтоож харилцан ярилцаж чаддаг явдал юм. Хэрвээ чи зөвхөн мэдээлэл цацагч байгаад байвал хэнд ч таалагдахгүй. Харин твиттер бол Instant Messenger биш гэдгийг анхаарах хэрэгтэй ба бүх ярилцлага нийтэд ил тод байгаа гэдгийг анхаараарай.


3. Итгэлтэй бүлэг байгуулах: Маш анхааралтайгаар бүлэг нээх хэрэгтэй. Итгэж болох хүмүүсийг бүлэгтээ урь. Тэднийг өсөж, мөн хүмүүсийн итгэлийг хүлээлгэх нь чиний ажил бөгөөд найдвартай хүмүүсээр групп-ээ өсгөх нь твиттер дээр өсөх нэг арга юм.


4. Хариу нэхүүлэхгүйгээр туслах: Хэрвээ хүмүүс чиний жиргээг re-tweet хийж мөн мэдээлэлд чинь итгэж байвал тэднээс асуулгүй мөн адил хий. Энэ нь харилцааг бэхжүүлж итгэл үүсгэдэг байна. Хүмүүс чамайг мэддэгтэй сэтгэл хангалуун байх болно. Хэрвээ чи тэднээр хамаг юмаа хийлгээд өөрөө зүгээр хараад суугаад байвал нэг л өдөр чамайг орхиод одох болно.


5. Tag-г зөв хэрэглэх буюу тодорхой тайлбарласан байх: Ажлын орчинд үзвэл зохисгүй контент хааяа нэг хуваалцаж л байдаг даа. Тэдгээрийг хуваалцахдаа хүмүүст сануулга өгөх нь зүйтэй юм.


6. Мэдрэмжтэй байх: Шашин ба ямарваа нэгэн улс орны тухайн цаг үеийн байдлийн талаар жиргэхдээ хэзээ ч нэг талыг баримталж болохгүй. Учир нь та нөгөө талыг гомдоохоос өөр гарцгүй. Хүний итгэл гэдэг урт хугацааны туршид босовч нэг л хормын дотор нурж болдог гэдгийг санаарай. Мөн ямар нэгэн чухал бус маргалдаанд татагдан орох нь цагын гарз юм. Жиргээ бүрийг индекс-ээр нь хайж болдог бөгөөд дэлхий даяар таныг хэний талд байгааг чинь мөн харах болно. Бодоод үз дээ.


7. Хүн бүрийг хүндлэх: Хэн нэгнийг хайхрахгүй орхиж хэзээ ч болохгүй. Тэр тусмаа RT хийсэн жиргээнд өөрийнхөө бодлыг оруулаад анх хуваалцсан хүнийхээ бодлыг мөн мартаж болохгүй юм.


Миний мэдэх зүйл ингээд дууслаа. Дараа дахиад уулзъя. Хэрвээ таньд таалагдвал намайг эндээс дагаарай.


Зохиогч http://twitter.com/v_shakthi


Эх хувилбар англи хэл дээр 2009 оны 12-р сарын 15-нд бичигдэж 2010 оны 3-р сарын 16-нд Монгол руу хөрвүүлэгдлээ.


Орчуулсан http://twitter.com/lkhagva