Дуунд дуртай "философич" блогноос өнөөдөр уншсан нийгмийн рекламны талаархи бичлэг бараг жилийн өмнө үзээд ихэд сэтгэл хөдлөж байсан видео роликыг буцаад толгойд минь тоглуулав. Нийгмийн тэр тусмаа гэр бүлийн үнэ цэнийг харуулсан аудио, видео бүтээлүүд манайд их ховор гэдгийг Хулан энд дэлгэрэнгүй бичсэн тул би та бүхнийг энэхүү Сингапур улсын нийгмийн хөгжил хариуцсан яамнаас гаргасан 3 минутын бүтээлд анхаарлаа хандуулахыг урьж байна. Нөхрийнхөө оршуулга дээр үг хэлж эхнэрийн энгийн бөгөөд үнэн үгийг та олж үзнэ.
Гоё бичлэг байна. Үнэн шүү гэсэн сэтгэгдэл төрөв. Хуваалцсанд баярлалаа.
ReplyDeleteҮзээд, уйллаа.
ReplyDelete