Өнөөдөр улсын шинэчилсэн бүртгэлд ажлаасаа чөлөө авч хамрагдлаа. Улс даяар мөн Монгол улсын ЭСЯамдууд дээр дэлхий даяар явагдаж буй шинэчилсэн бүртгэл, хүн амын тооллогод иргэд идэвхи муутай оролцож байгааг сонсоод толгойд төрийн үйлчилгээг шүүмжлээд байдаг атлаа санаачлагыг нь өөрсдөө тааруухан дэмждэг шүү дээ гэж бодож байлаа.. Хариуцлагатай уул уурхайн чиглэлээр ажилладаг найзын маань Facebook status дээрээ хуваалцсан зүйлийг энд сийрүүлэн хүргэе!
Төрийн иргэдэд хүргэж буй үйлчилгээг тогтмол, бодит, хүртээмжтэй, чанартай, ил тод, үр ашигтай байлгахад иргэн бүрийн хүчин чармайлт хэрэгтэй. Тогтолцооны "алдааг" арилгахын тулд эцэс төгсгөлгүй "хашгирах" бус, эерэг хандлагад суурилсан бүтээлч хамтын ажиллагааг эхлүүлж үр дүнд нь хүрэхийн төлөө шантралгүй, зогсошгүй буцахгүй чин сэтгэлээсээ ажиллах нь иргэн бүрийн хийж чадах хамгийн энгийн алхам юм. Бид өөрсдөө тогтолцооны хамгийн жижиг боловч хамгийн ЧУХАЛ нь. Өөрчлөлтийг өөрсдөөсөө эхэлцгээе. Ч.Ундрам
Ихэнхи улсад хүн амын нэгдсэн тооллого 10 жилд 1 удаа л явагддаг. Өндөр өртөгтэй, хүн хүч ихээр дайчилсан үйл ажиллагаа байдаг тул ингээд нэг тооллогоо хийж байхад нь ард иргэд маань аль болох идэвхи санаачлагатай, өөриймсгөөр хандаасай. Хүн амын нэгдсэн тооллого /Census/-ын мэдээлэл data нь улс орон цаашид зөв бодлого, төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэхэд маш чухал хувь нэмэртэй байдаг болохоор бүгдээрээ иргэн хүнийхээ үүргийг ухамсарлаж, сайн хамрагдацгаая гэж уриалмаар байна.
ReplyDeleteНэг өдөр зориод оччиход юун л болкү гэж.. Ер нь хойрго хандсан байна лээ...Хойш тавилаа гэж бодоход тэрхэн үеийн залхуурлаасаа болоод дараа нь гэнэтийн гадаад дотоодод зорчих боллоо хилээр гаргахгүй жишээний... Жаахан идэвхтэй хүн ямарваа нэгэн юманд өөрөө гар бие оролцож байж дотор нь болж байгаа зүйлийг мэдэж хуваалцаж ойлгодог гэж боддын...
ReplyDelete