Финансиал таймс сэтгүүлийн 3-р сарын 15-нд гарсан Jane Bird-ийн нийтлэлийг орчуулан хүргэж байна.
АНУ-ын Виржиниа муж улсын Шэсапийк Ротари клуб өмнө нь гишүүдээрээ дамжуулж болон орон нутгийн бизнесүүд рүү захидал илгээж хөрөнгө босгох арга хэмжээнүүдээ хийдэг байлаа. Шпаггети-тэй оройн хоол хийж 4000 ам.доллар босгох нь томоохон арга хэмжээнд тооцогддог байв. Харин олон нийтийн цахим хуудсуудаар дамжуулж өнгөрсөн 10 дугаар сард зохион байгуулсан дарсны үдэшлэг нь тус клубт 150,000 ам.долларыг тус бүсийн зургаан тусламжийн байгууллагад хандивлах боломж олгосон байна. Тус клубын нарийн бичиг Роланд Давис хэлэхдээ бидний арга хэмжээний талаар мэдээлэл Игепт улсад өрнөсөн бослого шиг хүмүүст хүрсэн гэжээ. Бид 6-7 сарын хугацаанд өмнөх 5-6 жилийн амжилтаа эвдэж байна.
Давис 2010 оны 3 дугаар сард Фэйсбүүк дээр хуудас нээсэн байна. Тэрээр дарсны үдэшлэгний талаар арга хэмжээ (event) нээж оролцох дарсны төрлүүд, хөгжимчид болон хоолоор үйлчлэх байгууллагуудаа мэдээлжээ.
Тэрээр хамгийн том давуу тал нь оролцох хүмүүсээс санал авч болоод өнгөрсөн хойно Испани дарс, газар дундад тэнгисийн хоол хоолны цэсэнд оруулах байсан юм гэсэн санал сонсох биш, хүссэн зүйлийг нь хүмүүст бэлэн байлгахад арга хэмжээ чиглэсэн нь хүмүүст таалагдсан байна.
Фэйсбүүк хуудсанд линк байрлуулж тасалбараа эртнээс борлуулж эхлэх нь бас нэгэн том давуу тал бөгөөд хуучин ихэнхи хүмүүс тухайн өдөр тасалбараа худалдаж авдаг байжээ.
Цаг агаар муу байвал тасалбар муу борлогддог байсан бөгөөд одоо бол арга хэмжээний талаар хүмүүст байнга шинэ мэдээлэл хүргэж тэдний саналыг сонсдог эерэг хандлага нь тус хуудасны байнгийн зочин 3,500 хүний таашаалд нийцдэг байна.
Хуудасны аль хэсэгт хүмүүс хамгийн их хандалттай байгааг хянаж нийгэмдээ үйлчлэх бололцоогоо өргөжүүлж чадсан тус клубын хуудсанд хандах хандалт ихэссээр байгаа бөгөөд зарим нэг арга хэмжээ нь ганц удаа хийх байсан бол одоо дэмжигчдийн хүсэлтээр жил бүр хийж байхаар болсон байна.
Зарим нэг хүмүүс бидний хуудсанд бараа, бүтээгдэхүүнээ сурталчлах гэж оролддог тэр болгонд нь би арилгачихдаг юм гэж Давис хэллээ. Зохион байгуулалтын зардал бага бөгөөд тайлан мэдээлэл бэлтгэхэд шаардлагатай бүх зүйл нэг дор байгаа нь надад хамгийн их таалагддаг тэгээд ч фэйсбүүк өөрөө үнэгүй үйлчилгээ үзүүлдэг онлайн платформ шүү дээ гэж тэрээр нэмж хэлсэн байна.
<p>RI Social Media video from Rotary International on Vimeo.</p>
No comments:
Post a Comment