Саяхан байгуулагдсан YouBe Council = Улаанбаатар (UB) хотын "нутгийн зөвлөл" -д,
Michigan мужын Grand Rapids хотыг Newsweek сэтгүүл үхэж буй хот гэж хэлсэнд эмзэглэсэн хотын оршин суугчид энэхүү бичлэгийг бүтээжээ. 5000 хүн оролцсон энэ бичлэг 5-р сарын 22-нд интернэт-д байрлаж одоогийн байдлаар 185,000 хүн үзээд байна.
Амьдран сууж буй хотоороо бахархах сонирхолтой 2 ажлыг доор хуваалцлаа.
1. http://prtlnd.com/ - "Бид Портланд" буюу Портланд хотын оршин суугчдын танилцуулга бүхий цахим хуудас. Ямар ч хотыг оршин суугчдаар нь таниж мөн үнэлж болно.
2. http://iliveinomaha.com/ - "Би Омахад амьдардаг. Учир нь ......." гээд та өөрийн сонголтоо тайлбарлаж болно. Хотоо магтаж, зураг оруулж болно.
For the love of cities номонд 2009 оны Gallup судалгааны байгууллагын хийсэн судалгаагаар АНУ-ын хотуудын оршин суугчдын дунджаар 24% хувь нь ямар нэгэн байдлаар хотынхоо төлөө олон нийтийн үйл ажиллагаанд оролцдог гэсэн тоо гарсан байна. Манайд энэ тоо ямар байгаа бол? Энэ судалгааны хамгийн сонирхолтой үр дүн: хотдоо иргэдийн хандаж буй сэтгэлгээ болон эерэг үйлс нь тус хотын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлттэй шууд хамааралтай байдаг байна.
Хүн болон түүний байгаа орчин хоорондоо маш том холбоотой боловч бид үүнийг ямар нэгэн харилцаа гэж авч үздэггүй. Газар шороотойгоо хүйн холбоотой гэдэг шиг амьдарч буй хоттойгоо чи яаж холбогдож байгаагаа нэг бодоод үзээрэй.
No comments:
Post a Comment