Monday, September 7, 2009

"Хэрүүлийн үгс биш байна шүү дээ, хонгор минь"

NYTIMES гарчиглаж суугаад энэхүү нийтлэлийг тун санамсаргүйгээр олж билээ. Уншиж дууссан даруйдаа дундаж насныхний сэтгэл санааны хямрал гэж барууны нэрлэж заншсан, хэн хүнгүй дайраад гардаг бэрхшээлийг Монголчууд маань хэн хэндээ хүлээцтэй хандаж энэ бүсгүйн адил давж гараасай гэсэндээ орчуулан хүргэж байна. Орчуулга муу, найруулга алдаатай бол шүүмжлэлээр булаад өгөөрэй. Харин коммент буюу сэтгэгдэл үлдээх тал дээр манайхан жоохон маруухан гэдгийг хэн хүнгүй мэддэг ч хэлэхгүй бол засрахгүй гэдгийг анзаарч чадсан нэгэн гоё бичлэлийг эндээс уншина биз.



эрүүлийн үгс биш байна шүү дээ, хонгор минь"

Чи өөрийнхөө гэрлэлтийг аз жаргалтай эрүүл гэж бодож байгаа. Өнгөрүүлсэн амьдралынхаа талаас илүү хувийг хайртайгаа өнгөрүүлж найзууд, хайртууд хэвээрээ л байгаа юм чинь. Гал халуун 20 настайдаа бие биенийхээ нүд рүү ширтэж байгаад хамтдаа мөрөөдсөн мөрөөдлүүд бүгд шахуу биелжээ.
Хориод жил өнгөрчээ. Өөрийн гэсэн байр, ажил, хүүхдүүд, гэрийн тэжээвэр амьтад. Хайр, сургаалиар дүүрэн эцэг эх болчиж. Диснейлэнд, Хавай, Мексик, од ширтэх гээд яваагүй газар үзээгүй зүйлс ч ховор аж.
Мэдээж хэрэг гэр бүлийн жижиг сажиг асуудал байх боловч өөрийнхөө бүтээсэн зүйлд сэтгэл хангалуун байгаа би нөхрөөсөө ямар ч хар дарсан зүүдэнд ормооргүй үгийг зуны сайхан орой сонсоно гэж бодоогүй юм.

"Би чамд хайргүй болсон. Хайртай байсан эсэхээ ч мэдэхгүй байна. Би нүүгээд явлаа. Хүүхдүүд минь намайг ойлгоно. Намайг аз жаргалтай байгаасай гэж хүсэх байх"

Гэхдээ та нарын хүлээж байгаа шиг салалтын минь түүх энэ биш шүү, бас түүнийг явуулахгүй үлдээх гэж гуйж уйлагнасан түүх ч мөн биш. Энэ бол эр нөхрөөсөө "Чамд би хайргүй болсон" гэдгийг сонсоод түүнд ИТГЭХГҮЙ байхаар шийдсэн миний түүх бөгөөд үүнээс үүссэн амьдралыг минь та сонсож байна.


Зураглал хийвэл: Хүүхэд ээждээ уурлана. Ээжийгээ уурлуулахыг хүснэ. Гэхдээ ээж нь хариу үйлдэл хийхгүй бөгөөд сургааль айлдахгүй мөн шийтгэхгүй. Зөвхөн түүнээс зайлсхийнэ. Тэр зөвхөн өөрийнхөө хийдгийг хийгээд л юу ч болоогүй мэт урдах ажилдаа л анхаарна. Тэр уур хилэнг хариу үйлдэлээр шагнахгүй. Өөр дээрээ тусгаж авахгүй байгаа шалтгаан нь ойлгомжтой. Уурласан шалтгаанд тэр буруугүй.


Тодруулга хийе: Миний нөхөр хүүхдийнх шиг тийм зан гаргаагүй юм. Үгүй. Тэр ямар нэгэн зүйлийн ирмэг дээр байсан юм. Хүүхэд насанд тулгардаг биш нас ахиад ирэхэд тулгардаг тэр хоосрол дээр очоод биднийг тулдаг байсан тулгуур маань ганхаж эхэлсэнд байлаа. Гэхдээ л би хүүхдүүддээ яаж ханддаг, яг тэрүүгээрээ л хандсан юм. Бүхэл бүтэн дөрвөн сарын турш.
"Чамд би хайргүй болсон. Хайртай байсан эсэхээ ч мэдэхгүй байна"

Түүний үгс надруу зангидсан гар шиг ирсэн. Цочоосон цохилтоос би тэр үед бултаж чадсан юм. Би сэтгэлийн хөдөлгөөнөө дараад биеээ тайвширсаны дараа "Би итгэхгүй байна" гэж хэлсэн. Учир нь би итгээгүй.


Миний хариултанд тэр өөрөө цочлоо. Магадгүй нөхөр минь намайг уйлан уурлаж, хүүхдүүдээ хэн авах талаар шүүхэд очих болно гэж айлгана байх гэж бодсон байх аль эсвэл намайг түүнийг бодлоо өөрчлөөчээ гэж гуйна гэж бодсон биз.


Тэгээд тэр илүү улам муухай үг хэллээ. "Чиний юу болж хувирсан чинь надад таалагдахгүй байна"
Зүрх хатгуулан зогь туслаа. Яаж ийм юм хэлдэг байна аа? Тэгэхэд би үнэхээр үзэлцмээр санагдсан. Галзуурмаар. Уйлмаар. Гэхдээ би тэгсэнгүй..

Оронд нь тайвшралд ороогдоод би өмнө нь хэлсэн үгээ давтлаа. "Би наадханд чинь итгэхгүй байна"
Би өөрөө өөртэйгөө хэлэлцэхгүй ойлголтод аль хэдийн хүрсэн байлаа. Би "Шаналахгүй байх" гэдэгт орон зайд очсон байлаа. Би өөрийнхөө толгой дотор байгаа хоолойнуудыг үлдэн хөөж чадсан юм. Тэд чиний өөрийн аж жаргал зөвхөн гаднах амжилтаар чинь тодорхойлогдож ихэвчлэн чамаас шалтгаалахгүй зүйлс байна гэж бувтнаж байсан юм. Би энэхүү тэгшитгэлийг галзуурмаар гэж мэдэж байсан ч өөрийнхөө аз жаргалыг өөрийнхөө хариуцлага болгосон юм. Юу ч үлдээсэнгүй. Миний нөхөр өөрөө өөртэйгээ ойлголцох гэж хэсэг бодов. Түүний олон жилийн хөдөлмөр манай 4 хүнтэй гэр бүлийг авч явдаг байлаа. Гэхдээ сүүлийн үед түүний ажил урагшгүй өөрийнх нь гэр бүлдээ нэмэрлэх чадвар буурсан байсан юм. Өөрөө ч үүндээ их шаналж, хэрэгцээгүй мэт мэдрэмж өөрт нь төрөөд сэтгэл санаагаа зөнд нь гаргаж байв. Тэр одоо гэрлэлтээсээ шантарч, гэр бүлээсээ гарах зам хайж байв.

Би түүний шийдвэрт итгээгүй юм.

Би түүнд ингэж хэллээ. "Хүүхдүүд эцэг эхийнхээ аз жаргалд санаа тавихаар насанд хүрээгүй байна. Эсвэл чи сэтгэл санааны засал байнга хийлгэдэг. Тогтворгүй гэр бүлтэй хүүхдүүд өсгөмөөр байна уу? Ямар ч харилцаанд 2 тал бие биенээсээ завсарлага авах үе гардаг. Чамд хангалттай санагдахуйц зайг чинь бид гэр бүлээ зовоохгүйгээр яаж өгөх вэ?"

Тэр маш гайхсан янзаар над руу ширтэнэ.

"Непал явж уулаар аял. Хойд ууланд урц барь. Машины гараж-г хадан агуй нүхэн гэр болго. Дандаа авна гэж ярьдаг сет бөмбөрөө ав. Юу ч хийсэн болно гэхдээ хүүхдүүд болон намайг шархлуулах энэ алхамаасаа л бусдыг"


Тэгээд би асуултаа давтлаа. "Чамд хангалттай санагдахуйц зайг чинь бид гэр бүлээ зовоохгүйгээр яаж өгөх вэ?"


Нөхөр минь гайхшралд автсан хэвээр...


"Бид яаж хариуцлагатай зайг авч чадах вэ?"


"Надад хол байх зай хэрэггүй. Би нүүж гармаар байна гэж тэр хэллээ"


Миний бодлууд уралдсаар. Өөр хүүхэнтэй болоо юу? Хар тамхи? Хэлж боломгүй нууц? Би өөрийнхөө бодлыг зогсоолоо. Би тэгж тарчлахгүй.


Харин би ширээн дээрээ очиж суугаад Google дээр "хариуцлагатай салалт" гэдэг үг бичлээ. Надад олдсон жагсаалтыг харахад: Хэн нь банкны картуудаа эзэмших вэ? Хотод байхдаа хүүхдүүд хэнтэй нь байх вэ? Юу, юуны түлхүүр хэн эзэмших гэх мэтийн жагсаалт байлаа.

Би тэр жагсаалтыг гүйлгэж хараад түүн рүү сарвайлаа.

Тэр хариуд нь: Түлхүүр ээ? Манайх гэрийн түлхүүргүй шүү дээ гэж хэлэв.

Би сэтгэлийн хөдлөл үзүүлэлгүй зогсоно. Надад түүний нүдэн дэх гуниг харагдаж байв. Миний мэдэх гуниглал.


"Би чамайг юу хийх гээд байгааг мэдлээ. Чи намайг сэтгэл зүйн засалд оруулж намайг явуулахгүй нь. Миний хүүхдүүдийг миний эсрэг ашиглах нь"


"Би тэгж хэлээгүй. Би чамаас яавал, Чамд хангалттай санагдахуйц зайг чинь бид гэр бүлээ зовоохгүйгээр өгөх вэ? гэж асуусан..."


"Наадхаа битгий дахин дахин хэлээд бай"

Тэр нүүсэнгүй ээ

Оронд нь тэр зуныг найдваргүй хүн болж өнгөрөөсөн юм. Ажлаа тараад ирдэг цагтаа ирэхээ болилоо. Оройтоод гэр рүүгээ залгах нь ч багасав. 7-р сарын 4-ныг тэр чигт нь тэмдэглэсэнгүй. Парад, Шарсан мах, Салют бүгдийг нь орхиод өөр хүмүүсийн баярт очсон юм. Гэртээ байхдаа тэр зайтай байдаг байлаа. Миний нүд рүү ч эгцэлж хардаггүй байв. Төрсөн өдрөөр минь баяр хүргэсэнгүй.


Би үүнд нь эмзэглэсэнгүй. Би өөрийнхөөрөө амьдарсан. Хүүхдүүддээ "Аав нь хэцүү үед байгаа, томчуул иймэрхүү байдалд ордог. Гэхдээ бид гэр бүл учир даваад гарна" гэж тайлбарлаж байв. "Би зовж шаналахгүй. Тэд ч бас"


Миний итгэлтэй найзууд уур хилэнтэй байв. "Чи яаж энэ түүний энэ занг тэвчиж байна аа? Хөөж явуулаад, хуульч ав" гэдэг байв.

Би өөрийнхөө замаар тэдэнтэй хамт алхаж байлаа. Энэ хүн бас шаналж байгаа, гэхдээ асуудал нь миний шийдэх асуудал биш байсан юм. Харин ч бүүр би замаас нь холдож байж тэр асуудлаа өөрөө шийдэх ёстой байв.

Та нарын юу бодож байгааг би мэдэж байна. Би ядарсан аймхай амьтан, гэр бүлээ авч үлдэхийн тулд бүхнийг хийхэд бэлэн. Гэр бүлийн хүчирхийлэлд автсан ч өөрийгөө хамгаалах чадваргүй амьтан гэж бодож байна уу? Би та нарт амлаж байна. Би тийм биш. Би 700кг морь чингэлэгт ачиж Монтана-гийн өндөрлөгт зунжин давхидаг, эмчийн тусламжгүй питосин ашиглаж өөрөө төрж, өвчин намдаах тариагүй хийсвэр хийлгэж, гар хөрөөтэй сайн ажиллана.

Би юуг ойлгосон бэ? гэвэл би нөхрийнхөө асуудлын гол нь биш байсан юм. Тэр өөрөө гол нь байсан юм. Хэрвээ тэр энэхүү асуудлыг гэрлэлттэйгээ холбон бодвол бид 2-н асуудал болох байв. Би түүнээс зайгаа барьснаар тийм юм болоогүй юм.


Дотроо би түүнд цаг өгсөн байв. 6 сар.


Өдрүүд сайн, муу гээд янз бүр байв. Сайн өдрүүдэд би амар замыг сонгож байв. Түүний хэлсэн үгийг авч хэлэлцэхгүй, тоодгүй байлаа. Муу өдрүүдэд нь би наймдугаар сарын наранд хүүхдүүдээ усалгааны төхөөрөмжөөр тоглохыг харан суухдаа толгойн дотроо нөхрөө үзэн ядаж сууна. Гэхдээ би нэг ч алдаагүй юм. Заримдаа нөхөр чинь чамд битгий өөр дээрээ тусгаж бодоорой гэхдээ би чамд хайргүй болсон гэж хэлэхэд чи яг үүнийг л хийх хэрэгтэй.


Түүнийг тулган шаардаж, орилж хашхир, уйлж гуйж байсанаас би түүнд сонголт бэлэглэсэн. Би зуны хөгжилтэй гэр бүлийн хөтөлбөр бэлдээд түүнд оролцох эсэх сонголтыг нь үлдээсэн. Тэрнээс өөрөөс нь л шалтгаална. Хэрвээ тэр бидэнтэй нэгдэхгүй байх үед бид түүнийг санадаг байлаа. Гэхдээ бид хөгжилтэй л байдаг байлаа. Чамд маш их баярлалаа.
Мэдээж хэрэг би түүнийг суулгаж байгаад үлдэхийг гуйх. Намайг хайрлуулах. Бидний бүтээсний төлөө тулалдахыг хүсэж болох байсан.
Гэвч би тэгээгүй юм.

Би мах шарж, Лемоний ундаа найруулж, 4 хүний ширээ засч, түүнийг алсаас хайрлаж байв.

Нэг өдөр тэр ажлаасаа эрт ирээд зүлэгээ тайрч эхлэлээ. Эр хүн орхиж явах гэж байгаа байшингийнхаа зүлэгийг хэзээ тайрахгүй. Миний нөхөр тийм л хүн. Тэгээд тэр найман жил эвдэрхий байсан хаалгыг заслаа. Засч дуусаад байшингийн урд тал шинэ будагны ажил хийх хэрэгтэй гэж байна. Тэгээд цааш нь дараа өвөлд мод авч бэлтгэх хэрэгтэй гэлээ. ИРЭЭДҮЙ. Бага багаар тэр ирээдүйн талаар яриж эхлэлээ.

Талархлын баяраар тэд бидэндээ эргэж ирсэн юм. Миний нөхөр толгойгоо жоохон гудайлгаад "Би гэр бүлтэйдээ баяртай байна" гэж хэллээ.
Тэр иргэж ирсэн байлаа.
Түүнд юу дутагдаж байсаныг би олж харлаа. Бахархал. Өөрөөрөө бахархах сэтгэл дутаж байсан нь мэдэгдэж байв. Дундаж насан дээр ирээд бид өөрсдийн залуу сайхнаа алдсанаа мэдмэгц сэтгэлээр унадаг бололтой.

Амьдрал биднээр тоглодог тэгээд бидний хүүхэд байхын түүх өөрсдийгөө батлан харуулдаг.
Үнэн, хамгийн том цохилт байлаа. Эр нөхөр, газар эсвэл ажил мөнгө бидэнд аз жаргал авчирч чадахгүй. Тэр амжилт ололтууд, мөн харилцаанууд аз жаргалыг минь нэмэгдүүлэн өсгөж чадах боловч аз жаргал зөвхөн дотроос, биднээс өөрсдөөс шалтгаалах нь тодорхой байлаа.
Аль нэгэн өөр тэгшитгэлд итгэвэл тун ч аюултай зүйл болж мэдэх юм.

Миний нөхөр тэр түүхэнд төөрсөн байлаа. Гэхдээ гарч ирэх замаа олсон юм. Бид түүнээс хойш хүнд зүйлийн талаар ярилцдаг болсон. Энэ түүхийг бичихийг хүртэл тэр надаас гуйсан юм. Учир нь амьдралынхаа уулзвар дээр ирчихээд байгаа өөр хосууд энийг уншаасай гэсэндээ тэр. Өөрийнхөө түр зуурын бодлыг үүрдийн гэж төөрөгдөлд орох, ингээд тэр чигтээ үлдэх мэт сэтгэгдэл төрж айх, амархан гарах гарц хайгч хүмүүс
Манай нөхөр надтай тохиролцох гэж байсан. Өөрийнхөө гуниг зовлонгийн шалтгааныг намайг болгоод, өөрийнхөө талаархи сэтгэл дундуур явдаг бодлоо над дээр гаргах гэж байсан. Би түүнээс зайлсхийсэн. Тэгээд хүлээсэн. Тэр нь зөв алхам болсон юм.

Whitefish, Montana-д амьдардаг зохиолч бүсгүй Laura A. Munson

Хөрвүүлэн орчуулсан Э.Лхагва

10 comments:

  1. great article. btw, your link to the original article isn't working for some reason. i googled it and i also read yours, good translation indeed! keep it up!

    ReplyDelete
  2. маш сургамжтай сайхан түүх байна, олон гэр бүлүүд уншаасай.Их ухаалаг сайхан бүсгүй байна.

    Цаг зав гарган орчуулсанд баярлалаа.

    ReplyDelete
  3. Bi chinii blogoor aylah durtai udaan aylaagui neg heseg bolood ergeed orson nadad yag heregtei baisan zuiliig endees olj unshlaa. Tnx uneheer goyo zuiliig orchuulj tavij. Bi ene sedviig l 2 doloo hongiin tursh haij bailaa. Hairan deer bish l dee humuusiin hoorondiin haritsaan deer ... Bi itgel aldarch bailaa. ergeed erch huch avlaa ... Hun bur alivaa zuild uujuu setgeliin tenheetei handaj suraasai...

    ReplyDelete
  4. Сэтгэгдэлүүдээ үлдээж байгаад маш их баярлалаа.

    ReplyDelete
  5. woah, gaihaltai tuuh baina. Zohiolch emegtei n yamar aimar zon sovintoi, bas setgeliin tenheetei yum be. Iim urt niitlel orchuulj tavina gedeg bas ih hodolmor shuu, bayarlalaa;)

    ReplyDelete
  6. good stuff! I think I am gonna send the link to my friend to publish it on her magazine. If she considers it she will ask for your permission. I just thought more and more people should read this.

    ReplyDelete
  7. Монголоор орчуулахын тулд эхлээд монголоор бод

    ReplyDelete
  8. сайхан түүх байна. олон бүсгүй хүмүүс уншаасай. бид бас гэр бүл болоод 3 дахь жилээс эхлэн манай хүн яг ийм болчихсон, тэгээд тэр хүн 2 хүүхэнтэй ээлж дараалан дотно болж, сүүлийх нь түүнээс жирэмсэн болсон ч тэр эргээд ирсэн юм. бүх зүйл надаас шалтгаалаагүй ч тэр эргээд ирсэн л юм да. одоо харин буцаад явах эсэхийг мэдэхгүй байна. одоохондоо бүх юм сайхан л байна да

    ReplyDelete
  9. сайхан нийтлэл байна, эерэг энерги өгч чадлаа. их л мундаг юм байна. баярлалаа

    ReplyDelete