Saturday, December 17, 2011

One climbs, one sees

37495_427914980072_619230072_4822684_8045971_n

Монголд уулын спорт үүсэж, хөгжсөний 60 жилийн ой энэ жил тохиож байна. Түүхт 60 жилийн ойн дурсгалын номонд Алтай Таван Богд Хүйтэн оргилд 2010 оны зун гарсан тэмдэглэл зурагтайгаа орсон байсанд их баярлав. Өвөөтэйгээ цуг нэг номонд мөнхрөх завшаан тохиосонд тэр шүү дээ. Ууланд алхдаг, уулын спортод дурлагсдыг зарим хүмүүс ойлгодоггүй. Оргил дээр үлдэж болохгүй шүү дээ. Тийм юм чинь тийшээ гарах шаардлага байхгүй биш үү гэсэн асуултанд René Daumal хариулахдаа оргилд гарсан хүн доор юу байгааг мэддэг гэвч доор байгаа хүн оргилоос ямар харагддагийг мэдэж чадахгүй. Авирсан хүн харсан. Буусны дараа үзэгдэх зүйл үгүй боловч тэрээр бусдын олж хараагүйг харсан байдагт гол учир бий. 

“You cannot stay on the summit forever; you have to come down again. So why bother in the first place? Just this: What is above knows what is below, but what is below does not know what is above. One climbs, one sees. One descends, one sees no longer, but one has seen. There is an art of conducting oneself in the lower regions by the memory of what one saw higher up. When one can no longer see, one can at least still know.” 

― René Daumal

Wednesday, December 14, 2011

Загалмайлсан эцгээс суралцах бизнесийн 3 хичээл

Godfather

1972 онд нээлтээ хийсэн Загалмайлсан эцэг кино маргаангүй шилдэг бүтээл болсон.

Тухайн жилдээ хамгийн өндөр ашигтай байж найруулагч, жүжигчдээ Оскараар мялаасанаар зогсохгүй дэлгэцийн бүтээлийн цоо шинэ өнгө аяс буюу зохион байгуулалттай гэмт хэргийн талаар кино хийх хандлагыг эхлүүлсэн гавьяатай. Саарал дэлгэцэнд мөнхрөхийн өмнө Марио Пузогийн зохиол 1969 онд хэвлэгджээ. Үгүйгүй ядуугаас үлгэрийн юм шиг баян болох энэхүү зохиолыг өнөөдрийн амжилтанд хүрнэ гэсэн итгэл цөөн хүнд байлаа. New York Times шилдэг борлуулалттай номоор бүтэн жил хагас шалгарсны эцэст дэлхий даяар хамгийн их зарагдсан номоор өргөмжлөгджээ. Загалсайн эцгээс юу сурч болох вэ? 

Тийм ээ, зөвхөн мөнгөний төлөө ажиллаад амжилтанд хүрч болно. 

Загалмайлсан эцэг зохиолоо 45 насандаа туурвиж суухдаа Марио Пузо мөрийтэй тоглоомонд ө

рөнд баригдаад байжээ. Тэрээр утга зохиолын хувьд үнэ цэнэтэй зохиолууд бүтээж байсан боловч тэдгээр нь тун бага орлого эзэндээ авчирч байв. Утга зохиолын үнэ цэнээ уландаа гишгэж илүү их орлого олох бүтээл дээр ажиллаж эхэлсэн нь тус бүтээл байсан юм. Paramount Pictures продакшны дэд ерөнхийлөгч асан Петр Бартдаа ярилцаж байхдаа зохиолч бид мөнгө олох бүтээл дээр ажиллаж байна энэ зохиол минь Дайн ба Энх /Л.Толстой/ биш гэсэн байна.

Мөнгөний төлөө ажиллах, түүнийгээ зарлах нь бизнесийн түгээмэл соёлд таатай хүлээн зөвшөөрөгдөхгүй байх талтай. Дурласан зүйлээ хийж байхад мөнгө ирнэ гэдэг ойлголт Пузогийн хувьд эсэргээрээ байлаа. 

Мэргэжилтнүүдийг сонсох хэрэггүй. Тэр тусмаа тэд чамаас бага мэддэг бол. 

Загалмайлсан эцэг кино хэрхэн бүтсэн түүх өөрөө киноны сайн зохиол болохоор учир нь олон арван жилийн туршлагатай студийн удирдлага киноны амжилтын төлөө бүтээлийн амийг хорлох шахсан юм. Тэдэнд туршлага багатай залуу найруулагч Францис Форд Копполаг таалагдахгүй байлаа. Түүнийг том найруулагчаар солисон бол, Майкл Корлэон, Вито Корлэоны дүрүүдэд Ал Пачино, Марлон Брандо нарыг тоглуулаагүй бол гээд мэргэжилтнүүдийн эсрэг хийсэн шийдвэрүүд энэ бүтээлийн амжилтын багана болж чадсан байна. Ядуу зохиолч, залуу найруулагч, шинэ жүжигчид амжилтын төлөө өлсгөлөнгөөр дайрч бүтээлч, ургалч санаа бодлоор эрсдэл хүлээсэн нь ялалтын коктейл болжээ. 

Амжилтыг давтаж чадвал тэр азтай тохиол биш 

Загалмайлсан эцэг азтай тохиол байсан уу? Би тэгж бодохгүй байна. Энэ баг бүрэлдэхүүнээрээ Загалмайлсан эцгийн дараагийн ангиуд, өндөр ашигтай олон зохиол дээр Марио ажилласан бол найруулагч Францис өөрийнхөө цаг үеийн толь болон гялалцжээ. Энд жүжигчдийн амжилтийг дурдах хэрэггүй болов уу. 

Амжилт заавал нэг шулуун зураас эсхүл шат дараалалтай байдаггүй. Мартаж болшгүй дүрмүүд байдаг боловч бизнес эрхлэгчийн амжилт бүр өөрийн замаар бүтсэн байдаг. Вито Корлэон, Пузо болон Коппола нар үүнийг маш сайн мэдэж байсан. Capice? /Санал нийлэх, ойлгох, итгэл үнэмшил үзүүлэхийг шаардсан асуултан хариулт. Италийн мафиудын дунд их хэрэглэгддэг/

Эх сурвалж: American Express Open Forum

Бичсэн: Mike Periu

Орчуулан, монголчилсон Эрдэнэ Лхагва 

 

Thursday, December 1, 2011

The big plan

376403_281485175221938_100000813735287_755302_357983465_n_1

"When I was young my mother always said that happiness was the key to life. Later on my first day of school, they wanted us to write down what we wanted to be when we grew up. I wrote down “happy”. The teachers told me I didn’t understand the assignment, I told them they didn’t understand life." John Lennon

Thursday, November 3, 2011

Deadline kills creativity

Богино хугацаа өгсөн ажилдаа бүтээлч үр дүн хүлээгээд хэрэггүй 

Friday, September 30, 2011

Монгол бай

"Хаяагаа сөхсөн зуны гэрт газар гудас дэвсээд амарч үз. Хаяаны нүдээр хорвоо дэлхий ямар сайхан, ямар ойрхон харагдагийг мэддэг Монгол бай." Ц.Оюунгэрэл

258376_10150683092935313_789895312_18935105_5698134_o
Гэрэл зургийг Энхүүш Энх 

Thursday, September 29, 2011

OYW delegates on UBS Television's Coffee or Tea talk show

One Young World чуулганд Монголыг төлөөлөн оролцох болсон талаараа Улаанбаатар ТВ-ийн "кофе юу? цай юу?" хөтөлбөрт уригдаж оролцсон нэвтрүүлэг. 

Monday, September 19, 2011

Ивээн тэтгэлэг, дэмжлэг хүссэн email бичих тухай

Цахим шуудан ашиглан ивээн тэтгэлэг, дэмжлэг хүсэх нь түгээмэл болсон.

Бизнесийн түнш, танилууд, найз нөхдөөсөө дэмжлэг хүсэхдээ эдгээр зүйлсийг анхаараарай. 

Зохион байгуулж буй арга хэмжээндээ имэйлийг хэрхэн ашиглаж болох вэ? 

1) Тодорхой цөөн тооны хүнд илгээх 

Масс имэйл цацах нь олон хүнд хүрэх мэт боловч хүлээн авсан хүнд чухал мэт санагдахгүй. Цөөн тооны тус асуудалд нааштай хандах боломжтой танилууддаа мэдээлэл хүргэж, хувийн захидал бичих нь илүү үр дүнтэй юм. Хэрвээ боломжтой бол хүн тус бүрт тусгайлан бичих хэрэгтэй. 

100,000 хүний хаяг та имэйл маркетинг явуулдаг байгууллагаас авсан байж болно. Гэхдээ танай үйл ажиллагааг сонирхдог. Байнгийн харилцаа үүсгэж чадсан танилууддаа мэдээлэл хүргэхийг чухалчлаарай. 

2) Сайхан гарчиг сонго 

Судалгаанаас үзэхэд бүх шуудангийн дөнгөж 15 хувь нээгдэж, уншигддаг байна. Тодорхой, товч, үйл үг хэрэглэсэн гарчиг буюу  Subject-тай имэйл уншигдана. 

3) Эхний догол мөрөнд бүх мэдээллээ багтаа 

Бизнес захидал эсвэл мемо шиг эхний догол мөрөнд бүх мэдээлэл байрлах хэрэгтэй. Шулуухан асуудалдаа ор гэсэн үг. 

4) Товч бөгөөд тодорхой 

Урт имэйл уншихад төвөгтэй. Зай бага ав. 

5) Түүхээ заавал ярьж өг

Хөрөнгө босгох болсон шалтгаан чинь чамтай холбогдох байх чухал. Яагаад чи энэ асуудалд ингэж нухацтай хандах болсон талаарх бодит түүхээ тайлбарла. Агуулга дээрээ эхлээд сайн ажиллаарай. 

6) Ойлгомжтой үйлдэл хийхэд уриал 

Юм гуйх гэж байгаа чинь үнэн хойно шууд асуу. Тойруулаад байхад хэн ч дуртай байдаггүй. Тодорхой үйлдэл хийхэд шууд уриалах хэрэгтэй. Чухам тэр үйлдэл ямар үр дүнтэй хөрөнгө оруулалт болохыг харин ойлгуулах хэрэгтэй. Жишээ нь: Таны хандивласан 50,000 төгрөгөөр нэг хүүхдийн бүтэн хичээлийн жилийн хэрэгсэл, сурах бичиг хүргэгдэнэ. г.м  

7) Link хэрэглэ

Цахим шуудан ашиглаж буй давуу тал болох зураг, видео хавсаргах эсвэл цааш нь хөтлөн цахим хуудасруугаа аваачих хэрэгтэй. 

Givingbackjpgtxt

Өөр нэмэрлэх санаа, оноо байвал сэтгэгдэл бичээрэй. Танд амжилт хүсье!

Sunday, August 21, 2011

TEDxУлаанбаатар буюу бодлын манлайлагчид

 

314131_258917584133262_199018770123144_926396_5278988_n

Өнгөрсөн хагасайн өдөр болж өнгөрсөн TEDx арга хэмжээнд сонсогч болж оролцлоо. Өндөр хэмжээнд зохион байгуулагдсан энэ арга хэмжээнд оролцохдоо их сургуулийн бүтэн улиралд олж аваагүй мэдээллийг бодлын манлайлагчдаас /thought leaders/ олж авсандаа баяртай байлаа. TEDxУлаанбаатар арга хэмжээний уриа "Уламжлалаа дээдэлж, Ирээдүйг Бүтээе!" байсан. Илтгэгчид, уран бүтээлчид, сонсох гэж бүртгүүлсэн хүмүүс гээд хар хайрцаг театр дотор байсан хүн бүр шинэ санаа, бүтээлч үзэл бодол, сэтгэлийн хөдлөл мэдэрсэн гэж бодож байна. 

Хэн юу ярьсан талаар эндээс үзээрэй. Удахгүй бичлэгүүд англи, монгол хадмалтай интернэтэд байршина гэж зохион байгуулагчид амласан. 

TEDxУлаанбаатар арга хэмжээний давуу талууд 

  • цөөхөн хүн урилгаар оролцсон
  • илтгэгч товч бөгөөд тодорхой 18 минутад багтаж ярьдаг (TED talk жишгийн дагуу)
  • livestream буюу интернэтээр шууд дамжуулалт хийсэн
  • фэйсбүүк, твиттер дээр мөн  liveupdate хийж байсан
  • BlackBox theater TED арга хэмжээнд зориулж барьсан мэт санагдаж байлаа. 

10-р сард Монгол орон даяар TEDx зохион байгуулах workshop хийгдэх бөгөөд миний бие дараа дараагийн арга хэмжээнд зохион байгуулах багт орж ажиллана гэдгээ амласан юм. 

Ideas at TED are simpy worth spreading. 

Drink, Play, F@#k

Coverdpf

Амралтын өдрүүдээр 2006 оны Elizabeth Gilbert-ын бүтээл Eat Pray Love /сүүлд Жулиа Робертс тоглосон дэлгэцийн бүтээл болсон/ номыг арай өөрчлөн Drink, Play, F@#k хэмээх номыг уншиж дуусгалаа. Ид, Залбир, Хайрла 

номонд Итали, Энэтхэг, Индонез улс гардаг бол Ирланд, Лас Вегас, Тайландад Drink, Play, F@#k номны үйл явдлууд өрнөв. Гол баатар залуу эхнэртээ хаягдсанаар эхлэх энэхүү ном дундаж насанд учрах өөрийгөө хайх сэтгэлзүйг тодоор илэрхийлэхийг хүссэн хөгжилтэй, товч ном байлаа. Нэг их ноцолдолгүй дуусгах ном тул сонирхож уншиж үзэхийг зөвлөж байна. Номыг байгалийн түүхийн музейн хажууд байдаг W кофе шопны номын санд уншиж болно.

Monday, August 1, 2011

Nuclear energy for dummies

I am a nuclear dummy but I want to learn from someone who knows the science before commenting on sensitive issues. All I know is that Mongolia is energy dependent on our neighbours but we are 27th in terms of uranium reserve.

  • In April 2010 I had a chance to interview Ms. Undraa Agvaanluvsan who has PhD in studying nuclear reactions and quantum chaos in nuclei. 

NuclearEnergyEp19.mp3 Listen on Posterous
She now works as an Ambassador at Large at Ministry of Foreign Affairs and Trade of Mongolia but the previous on this talk she is not representing any agency and these are her views on nuclear energy sector of Mongolia. Fast forward to 7.30 to skip old news. 

Here is also her report The Global Context of Nuclear Industry in Mongolia

 Fueling the Future: Mongolian Uranium and Nuclear Power Plant Growth in China and India

Mongolia and Her Uranium Prospects

 

 


 

 

 

 

 

 


 

Thursday, June 23, 2011

Миний үзэгддэг клипнүүд

Цэцэ - Хөгжим дууны клип. @ 3:26 Метрополис клуб 

Dash Berlin - Never cry again @ 1.21 Mass клуб /Notice the same long sleeves, I should call it my music video friendly shirt/ 

 

Харин хамгийн сүүлд Vanquish хамтлагийн Fortuna дууны клип дээр үзэгджээ. 

Monday, June 13, 2011

Deal with strong negative emotion

Beyond reason - Using emotions as you negotiate 

Deal with strong negative emotion 

  • Take a break. Pull out this post. 
  • Get some distance. 

Count to ten. 

Take a few deep breaths; focus on your breathing. 

Ask yourself: How important is this issue to me? 

  • Think what triggered your emotions and theirs.

Feeling unappreciate? 

Disaffiliated?

Impinhed in autonomy? 

Belittled in status?

Unfulfilled in a role? 

Stimulate helpful emotions 

1. Express APPRECIATION.

Listen. Find merit. Show it. 

2. Build AFFILIATION. 

Look for ways to connect. 

("How are the kids?")

Face the problem together.

("Looks like we have a shared problem.")

3. Respect AUTONOMY. 

Always Consult Before Deciding (ACBD)

4. Acknowledge STATUS 

Respect their experience and expertise. 

5. Help make their ROLE fulfilling. 

Ask for their advice. 

source: www.beyond-reason.net 

Friday, May 27, 2011

YouBe proud of your city

Саяхан байгуулагдсан YouBe Council = Улаанбаатар (UB) хотын "нутгийн зөвлөл" -д,  

Michigan мужын Grand Rapids хотыг Newsweek сэтгүүл үхэж буй хот гэж хэлсэнд эмзэглэсэн хотын оршин суугчид энэхүү бичлэгийг бүтээжээ. 5000 хүн оролцсон энэ бичлэг 5-р сарын 22-нд интернэт-д байрлаж одоогийн байдлаар 185,000 хүн үзээд байна. 

Амьдран сууж буй хотоороо бахархах сонирхолтой 2 ажлыг доор хуваалцлаа.  

1. http://prtlnd.com/ - "Бид Портланд" буюу Портланд хотын оршин суугчдын танилцуулга бүхий цахим хуудас. Ямар ч хотыг оршин суугчдаар нь  таниж мөн үнэлж болно.

2. http://iliveinomaha.com/ - "Би Омахад амьдардаг. Учир нь ......." гээд та өөрийн сонголтоо тайлбарлаж болно. Хотоо магтаж, зураг оруулж болно. 

For the love of cities номонд 2009 оны Gallup судалгааны байгууллагын хийсэн судалгаагаар АНУ-ын хотуудын оршин суугчдын дунджаар 24% хувь нь ямар нэгэн байдлаар хотынхоо төлөө олон нийтийн үйл ажиллагаанд оролцдог гэсэн тоо гарсан байна. Манайд энэ тоо ямар байгаа бол? Энэ судалгааны хамгийн сонирхолтой үр дүн: хотдоо иргэдийн хандаж буй сэтгэлгээ болон эерэг үйлс нь тус хотын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлттэй шууд хамааралтай байдаг байна. 

Хүн болон түүний байгаа орчин хоорондоо маш том холбоотой боловч бид үүнийг ямар нэгэн харилцаа гэж авч үздэггүй. Газар шороотойгоо хүйн холбоотой гэдэг шиг амьдарч буй хоттойгоо чи яаж холбогдож байгаагаа нэг бодоод үзээрэй. 

 

Cover

Monday, April 25, 2011

Ротари клубийн цахим хувьсгал

Финансиал таймс сэтгүүлийн 3-р сарын 15-нд гарсан Jane Bird-ийн нийтлэлийг орчуулан хүргэж байна. 

АНУ-ын Виржиниа муж улсын Шэсапийк Ротари клуб өмнө нь гишүүдээрээ дамжуулж болон орон нутгийн бизнесүүд рүү захидал илгээж хөрөнгө босгох арга хэмжээнүүдээ хийдэг байлаа. Шпаггети-тэй оройн хоол хийж 4000 ам.доллар босгох нь томоохон арга хэмжээнд тооцогддог байв. Харин олон нийтийн цахим хуудсуудаар дамжуулж өнгөрсөн 10 дугаар сард зохион байгуулсан дарсны үдэшлэг нь тус клубт 150,000 ам.долларыг тус бүсийн зургаан тусламжийн байгууллагад хандивлах боломж олгосон байна. Тус клубын нарийн бичиг Роланд Давис хэлэхдээ бидний арга хэмжээний талаар мэдээлэл Игепт улсад өрнөсөн бослого шиг хүмүүст хүрсэн гэжээ. Бид 6-7 сарын хугацаанд өмнөх 5-6 жилийн амжилтаа эвдэж байна. 

Давис 2010 оны 3 дугаар сард Фэйсбүүк дээр хуудас нээсэн байна. Тэрээр дарсны үдэшлэгний талаар арга хэмжээ (event) нээж оролцох дарсны төрлүүд, хөгжимчид болон хоолоор үйлчлэх байгууллагуудаа мэдээлжээ. 

Тэрээр хамгийн том давуу тал нь оролцох хүмүүсээс санал авч болоод өнгөрсөн хойно Испани дарс, газар дундад тэнгисийн хоол хоолны цэсэнд оруулах байсан юм гэсэн санал сонсох биш, хүссэн зүйлийг нь хүмүүст бэлэн байлгахад арга хэмжээ чиглэсэн нь хүмүүст таалагдсан байна. 

Фэйсбүүк хуудсанд линк байрлуулж тасалбараа эртнээс борлуулж эхлэх нь бас нэгэн том давуу тал бөгөөд хуучин ихэнхи хүмүүс тухайн өдөр тасалбараа худалдаж авдаг байжээ. 

Цаг агаар муу байвал тасалбар муу борлогддог байсан бөгөөд одоо бол арга хэмжээний талаар хүмүүст байнга шинэ мэдээлэл хүргэж тэдний саналыг сонсдог эерэг хандлага нь тус хуудасны байнгийн зочин 3,500 хүний таашаалд нийцдэг байна. 

Хуудасны аль хэсэгт хүмүүс хамгийн их хандалттай байгааг хянаж нийгэмдээ үйлчлэх бололцоогоо өргөжүүлж чадсан тус клубын хуудсанд хандах хандалт ихэссээр байгаа бөгөөд зарим нэг арга хэмжээ нь ганц удаа хийх байсан бол одоо дэмжигчдийн хүсэлтээр жил бүр хийж байхаар болсон байна. 

Зарим нэг хүмүүс бидний хуудсанд бараа, бүтээгдэхүүнээ сурталчлах гэж оролддог тэр болгонд нь би арилгачихдаг юм гэж Давис хэллээ. Зохион байгуулалтын зардал бага бөгөөд тайлан мэдээлэл бэлтгэхэд шаардлагатай бүх зүйл нэг дор байгаа нь надад хамгийн их таалагддаг тэгээд ч фэйсбүүк өөрөө үнэгүй үйлчилгээ үзүүлдэг онлайн платформ шүү дээ гэж тэрээр нэмж хэлсэн байна.  

<p>RI Social Media video from Rotary International on Vimeo.</p>

Sunday, April 24, 2011

Don't be strangers, again. If its worth trying for.

"Every relationship goes through stages. Where and how each stage develops is ultimately up to each person. While we always hope for the best, we often can't avoid the inevitable.

Josh and Marissa are at a crossroads and their future is uncertain. Josh guides us through each stage of the relationship as it formed and as he predicts it will end up as."

I think every relationship grows with time and boldens itself from mistakes. Maybe that's just positive thinking.

"Nobody can go back and start a new beginning, but anyone can start today and make a new ending..."

The video is for everyone to enjoy!

 

Thursday, April 7, 2011

Sometimes the best things in life are simple things.

 

Энэхүү богино хэмжээний киног бүтээгч нь Queensland Academy for Creative Industries-д суралцдаг бөгөөд хайрын сэдвээр бүтээсэн энэ уран бүтээлийн хоолойг Ebony Harrison оруулсан байна. Надад маш их таалагдсан. Та нарт бас таалагдана гэж найдаж байна. Дурсгалтай энгийн зүйлс амьдралыг чимдэг.