Sunday, August 21, 2011

TEDxУлаанбаатар буюу бодлын манлайлагчид

 

314131_258917584133262_199018770123144_926396_5278988_n

Өнгөрсөн хагасайн өдөр болж өнгөрсөн TEDx арга хэмжээнд сонсогч болж оролцлоо. Өндөр хэмжээнд зохион байгуулагдсан энэ арга хэмжээнд оролцохдоо их сургуулийн бүтэн улиралд олж аваагүй мэдээллийг бодлын манлайлагчдаас /thought leaders/ олж авсандаа баяртай байлаа. TEDxУлаанбаатар арга хэмжээний уриа "Уламжлалаа дээдэлж, Ирээдүйг Бүтээе!" байсан. Илтгэгчид, уран бүтээлчид, сонсох гэж бүртгүүлсэн хүмүүс гээд хар хайрцаг театр дотор байсан хүн бүр шинэ санаа, бүтээлч үзэл бодол, сэтгэлийн хөдлөл мэдэрсэн гэж бодож байна. 

Хэн юу ярьсан талаар эндээс үзээрэй. Удахгүй бичлэгүүд англи, монгол хадмалтай интернэтэд байршина гэж зохион байгуулагчид амласан. 

TEDxУлаанбаатар арга хэмжээний давуу талууд 

  • цөөхөн хүн урилгаар оролцсон
  • илтгэгч товч бөгөөд тодорхой 18 минутад багтаж ярьдаг (TED talk жишгийн дагуу)
  • livestream буюу интернэтээр шууд дамжуулалт хийсэн
  • фэйсбүүк, твиттер дээр мөн  liveupdate хийж байсан
  • BlackBox theater TED арга хэмжээнд зориулж барьсан мэт санагдаж байлаа. 

10-р сард Монгол орон даяар TEDx зохион байгуулах workshop хийгдэх бөгөөд миний бие дараа дараагийн арга хэмжээнд зохион байгуулах багт орж ажиллана гэдгээ амласан юм. 

Ideas at TED are simpy worth spreading. 

2 comments:

  1. Тэр өдөр үнэхээр мартагдашгүй сайхан өнгөрсөн шүү... Би ч мөн тэнд байсан...Хурдан ted.com дээр тавигдаасай билээ...Би дахин үзмээр байна. Золжаргал ах болон Оюунгэрэл эгчийн илтгэл маш их сэтгэл догдлуулсан...

    ReplyDelete
  2. маш сайхан мэдээ байна..

    ReplyDelete