Friday, September 30, 2011

Монгол бай

"Хаяагаа сөхсөн зуны гэрт газар гудас дэвсээд амарч үз. Хаяаны нүдээр хорвоо дэлхий ямар сайхан, ямар ойрхон харагдагийг мэддэг Монгол бай." Ц.Оюунгэрэл

258376_10150683092935313_789895312_18935105_5698134_o
Гэрэл зургийг Энхүүш Энх 

Thursday, September 29, 2011

OYW delegates on UBS Television's Coffee or Tea talk show

One Young World чуулганд Монголыг төлөөлөн оролцох болсон талаараа Улаанбаатар ТВ-ийн "кофе юу? цай юу?" хөтөлбөрт уригдаж оролцсон нэвтрүүлэг. 

Monday, September 19, 2011

Ивээн тэтгэлэг, дэмжлэг хүссэн email бичих тухай

Цахим шуудан ашиглан ивээн тэтгэлэг, дэмжлэг хүсэх нь түгээмэл болсон.

Бизнесийн түнш, танилууд, найз нөхдөөсөө дэмжлэг хүсэхдээ эдгээр зүйлсийг анхаараарай. 

Зохион байгуулж буй арга хэмжээндээ имэйлийг хэрхэн ашиглаж болох вэ? 

1) Тодорхой цөөн тооны хүнд илгээх 

Масс имэйл цацах нь олон хүнд хүрэх мэт боловч хүлээн авсан хүнд чухал мэт санагдахгүй. Цөөн тооны тус асуудалд нааштай хандах боломжтой танилууддаа мэдээлэл хүргэж, хувийн захидал бичих нь илүү үр дүнтэй юм. Хэрвээ боломжтой бол хүн тус бүрт тусгайлан бичих хэрэгтэй. 

100,000 хүний хаяг та имэйл маркетинг явуулдаг байгууллагаас авсан байж болно. Гэхдээ танай үйл ажиллагааг сонирхдог. Байнгийн харилцаа үүсгэж чадсан танилууддаа мэдээлэл хүргэхийг чухалчлаарай. 

2) Сайхан гарчиг сонго 

Судалгаанаас үзэхэд бүх шуудангийн дөнгөж 15 хувь нээгдэж, уншигддаг байна. Тодорхой, товч, үйл үг хэрэглэсэн гарчиг буюу  Subject-тай имэйл уншигдана. 

3) Эхний догол мөрөнд бүх мэдээллээ багтаа 

Бизнес захидал эсвэл мемо шиг эхний догол мөрөнд бүх мэдээлэл байрлах хэрэгтэй. Шулуухан асуудалдаа ор гэсэн үг. 

4) Товч бөгөөд тодорхой 

Урт имэйл уншихад төвөгтэй. Зай бага ав. 

5) Түүхээ заавал ярьж өг

Хөрөнгө босгох болсон шалтгаан чинь чамтай холбогдох байх чухал. Яагаад чи энэ асуудалд ингэж нухацтай хандах болсон талаарх бодит түүхээ тайлбарла. Агуулга дээрээ эхлээд сайн ажиллаарай. 

6) Ойлгомжтой үйлдэл хийхэд уриал 

Юм гуйх гэж байгаа чинь үнэн хойно шууд асуу. Тойруулаад байхад хэн ч дуртай байдаггүй. Тодорхой үйлдэл хийхэд шууд уриалах хэрэгтэй. Чухам тэр үйлдэл ямар үр дүнтэй хөрөнгө оруулалт болохыг харин ойлгуулах хэрэгтэй. Жишээ нь: Таны хандивласан 50,000 төгрөгөөр нэг хүүхдийн бүтэн хичээлийн жилийн хэрэгсэл, сурах бичиг хүргэгдэнэ. г.м  

7) Link хэрэглэ

Цахим шуудан ашиглаж буй давуу тал болох зураг, видео хавсаргах эсвэл цааш нь хөтлөн цахим хуудасруугаа аваачих хэрэгтэй. 

Givingbackjpgtxt

Өөр нэмэрлэх санаа, оноо байвал сэтгэгдэл бичээрэй. Танд амжилт хүсье!