Saturday, December 17, 2011

One climbs, one sees

37495_427914980072_619230072_4822684_8045971_n

Монголд уулын спорт үүсэж, хөгжсөний 60 жилийн ой энэ жил тохиож байна. Түүхт 60 жилийн ойн дурсгалын номонд Алтай Таван Богд Хүйтэн оргилд 2010 оны зун гарсан тэмдэглэл зурагтайгаа орсон байсанд их баярлав. Өвөөтэйгээ цуг нэг номонд мөнхрөх завшаан тохиосонд тэр шүү дээ. Ууланд алхдаг, уулын спортод дурлагсдыг зарим хүмүүс ойлгодоггүй. Оргил дээр үлдэж болохгүй шүү дээ. Тийм юм чинь тийшээ гарах шаардлага байхгүй биш үү гэсэн асуултанд René Daumal хариулахдаа оргилд гарсан хүн доор юу байгааг мэддэг гэвч доор байгаа хүн оргилоос ямар харагддагийг мэдэж чадахгүй. Авирсан хүн харсан. Буусны дараа үзэгдэх зүйл үгүй боловч тэрээр бусдын олж хараагүйг харсан байдагт гол учир бий. 

“You cannot stay on the summit forever; you have to come down again. So why bother in the first place? Just this: What is above knows what is below, but what is below does not know what is above. One climbs, one sees. One descends, one sees no longer, but one has seen. There is an art of conducting oneself in the lower regions by the memory of what one saw higher up. When one can no longer see, one can at least still know.” 

― René Daumal

No comments:

Post a Comment