Monday, January 4, 2010

2009 оны хамгийн мэдүүштэй сэтгэл зүйн арван судалгаа


2009 онд сэтгэл зүйн болон неврологийн маш олон судалгаа хийгдсэн. Доор дурдах 10 судалгааг хамгийн амьдралд хэрэгтэй бөгөөд мэдүүштэй гэж үзлээ.

1. Хэрвээ та ямар нэгэн
үнэтэй зүйл авах болон дурсамжтай цагаа өнгөрөөх боломж хоёроос сонгох шаардлага гарвал цагаа зугаатай өнгөрүүлэхийг илүүд үзээрэй.


Сан Францискогийн их сургууль дээр хийсэн судалгааны д
үнд таны хийж байгаа зүйлс чинь худалдаж авах эд зүйлсээс чинь хамаагүй илүү аж жаргал өгдөг байна. Үүнд хоёр шалтгаан байдаг байна. Эхлээд бидний дасах чанар бөгөөд ямар нэгэн зүйлийг худалдаж аваад хэдэн долоо хоногийн дараа хүсэл буурах болон нөгөө нь туршлага буюу өөрийн болгохоос илүүтэйгээр энэ нь харилцааг сайжруулж байнгийн өөрчлөгдөж байдаг нь онцлог байна.

2. Эхний сэтгэгдэл
үнэлэмж дээр суурилдаг.

Байгалийн Неврологийн тэмдэглэл сэтг
үүл дээр нийтлэгдсэнээр сэтгэгдэл кодлож үлдээх явцад хамгийн их ажилладаг тархины хоёр хэсэг буюу amygdala болон posterior cingulate cortex нь сэтгэл хөдлөлөөр итгэл үүсч түүнээс эдийн засгийн холбогдолтой шийдвэрүүд болон үнэлэмж төрж байдаг гэсэн ойлголтыг няцааж бид амнаас "Сайн уу" гэсэн үг гарахаас өмнө үнэлэмжийг тодорхойлох гэж оролдож байдаг процессорууд болохийг олсон байна. Шинээр хүнтэй танилцахдаа бид бүхэн шууд хэлэхэд "Надад юу нь хэрэгтэй вэ? Юу нь ашигтай вэ?" гэсэн бодолтой байдаг байна.

3. Х
үмүүсийн байнга төөрөлддөг "Мөнгөний хий үзэгдэл" буюу мөнгөний үнэ цэнэ болон мөнгөний хэмжээ

Таны ажил таньд 2%-ийн цалингийн нэмэгдэл
өгөхөд инфляц 4%-аар нэмэгдэж байх жишээтэй. Таныхаар та 2% илүү орлоготой болж байна гэвч санхүүгийн үзүүлэлт тань 2%-аар сууж байгаа гэдгийг анзаардаггүй. Америкийн Шинжлэх Ухааны Үндэсний Академи-с хийсэн судалгаанаас зөвлөхөд байгаа мөнгөөрөө юу авч болохоо бодох нь хир хэмжээтэй мөнгө авахаас чинь чухал юм байна.

4. Сэтгэл з
үйн гүн эмгэг болон цочрооноос гарахад видео тоглоом туслах юм байна.

Оксфордын Их Сургуулийн туршилтаар ямар нэгэн х
үчирхийлэл үзсэн хүмүүсийг тетрис тоглуулахад тархин дахь санах ойн давтамжийг тайвшруулж байсан байна. Гүн цочролд орсон хүмүүст видео тоглоом тоглуулах нь оюун ухааны вакцин болж байжээ. Хүний санах ойн судалгаагаар хүнд цочрол үзсэн хүн 6 цагын дотор тухайн санамжаа бататгаж авдаг бөгөөд тухайн цаг үед хэрвээ тетрис тогловол ой санамжаа цэвэрлэж, хамгаалж авах боломжтой байна.

5. Бид
өөрийгөө хянах моралийн жинлүүр дээр дэнжигнэж байдаг.

Хэрвээ та гэрлийн шийдэн авах гэж яваад гэнэт цахилгаан хэмнэсэн арай
үнэтэйг авах гэж байвал та энэ шийдвэрийг арай өөр зүйлээс болж гаргаж байна гэдгээ мэдэхгүй байгаа. Сэтгэл зүйн шинжлэх ухааны тэмдэглэл сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанаас харахад бид өөрсдийн сайн зүйл хийх гэсэн тодотголтой саваа сэтгэлдээ дүүргээгүй тохиолдолд сэтгэл зовниж дээрхи шиг үйлдэл гаргадаг байна. Хэрвээ тухайн сав дүүрсэн гэж үзсэн тохиолдолд бид ёс суртахуунтай алхам хийхийг завддаггүй байна.

6. Хэрвээ ямар нэгэн шалгуурт бэлдэж байгаа бол з
өвхөн түүндээ нарийвчлан бэлдэх нь илүү үр дүнтэй юм байна.

Танин мэдэх
үйн шинжлэх ухааны сэтгүүл дээр гарсанаар мэргэжлийн шатарчид тэмцээнд бэлтгэхдээ ямарваа нэгэн өгөгдсөн тохиолдолд хийх нүүдлээ төгс болтол бэлдсэн нь тэмцээн дээр маш эерэг амжилтууд дагуулдаг болохыг нотолсон байна. Өөрөөр хэлбэл энгийн өрөг хийж бэлтгэл хийсэн шатарчдаас илүү тусгайлан онцгой тохиолдлуудад бэлтгэсэн тамирчид бусдаасаа илүү тогложээ.

7. Хэрвээ чамд х
үн юм зарах гээд байгаа бол сэтгэл зүйн зайгаа түүнээс сайн барих хэрэгтэй.

Сэтгэл з
үйн шинжлэх ухаан сэтгүүлд гарсанаар сэтгэл хөдлөлийн дууриалт буюу биднээс гарч буй сэтгэл хөдлөлийг дууриаснаар хүнийг хуурч болдог байна. Дууриах үйлдэл сайн гаргадаг хүмүүс бидний сэтгэл зүйн зайнд нэвтэрч хамгаалалтыг сулруулдаг байна.

8. Уучлалт гуйх нь хоёр талд хоюуланд нь маш их ач холбогдолтой
Х
үүхдийн сэтгэл зүй судлал блогийн хийсэн судалгаанаас уучлал гуйсан тохиолдолд хүлээн авагч буруу зүйл хийсэн талыг илүү ойлгож тайвширдаг байна. Мэдээжийн юм шиг сонсогдож байгаа авч судлаач нар энэхүү үйлдэл нь илүү нарийн болохийг олж тогтоосон байна. Тухайн уучлал гуйж буй хүний гэмшил нь бидний ертөнцийг үзэх үзлийг бататгаж өгдөг байна. Энэхүү судалгаа үнэн ч бай, худлаа ч бай бардам зангаа татаад уучлал гуйж байгаарай найзуудаа.

9. Бид бараг б
үх зүйлээс уйддаг. Харин энэ уйдалтыг буцааж болох нь

Хэрэглэгчдийн судалгаа хийдэг сэтг
үүл дээр хүмүүс олон сонирхолтой зүйлд автагдаж дуртай зүйлээсээ уйддаг гэсэн байна. Хүмүүс, хоол, хөгжим, кино, үнэт зүйлс гээд олон зүйлд сатаарч байдаг бөгөөд сонирхохоо больсон ганц зүйлдээ түр зуур анхаарлаа хандуулах дасгал хийх ёстойг зөвлөж байна. Бид өмнө нь мэдэрсэн мэдрэмжээ авахын тулд өөрсдийгээ тухайн туршлагийг эргэж санахын тулд зарим нэг зүйлсээс анхаарлаа холдуулах шаардлагатай байна. Жишээ нь: Сонсоод, сонсоод уйддаггүй байсан хамтлагаасаа уйдлаа гэж бодъё. Судалгаанаас зөвлөж байгаагаар тухайн үед сонсож байсан бусад хамтлагийн дуунуудаа сонссоноор өөрийнхөө дуртай хамтлагаа эргэж санах бөгөөд энэ нь эргэж тухайн дуунуудад дуртай болох боломжыг нээх юм.

10. Эрч
үүдэд: Хэн нэгэнтэй муудаж, хэрүүл хийхдээ үгээ маш болгоомжтой сонгоорой.

Эр
үүл мэндийн сэтгэл зүй сэтгүүл дээрхи судалгаанаас харахад стресс ихтэй хэрүүл маргалдааны үед хүний тархи химийн коктейлтэй ихэвчлэн уургаас бүрдэх cytokines ялгаруулахыг шаарддаг бөгөөд эдгээр нь халдварийн үед биеийн эсэргүүцэл үзүүлэх эсүүдийг ихээр оруулсан байдаг байна.

Ихээр ялгарсан тохиолдолд энэх
үү уураг нь зүрх судасны өвчин, чихрийн євчин, артрит болон зарим нэг хорт хавдарууд үүсэх аюултай байна. Судалгаанаас харахад тухайн бодис биед хэр хэмжээгээр ялгарч ямаршуу хэмжээний хохирол учруулах нь тухайн хүний маргааны хэр халуухан байгаагаас шууд хамааралтай болох нь тогтоогдсон байна. Хамгийн сонирхолтой нь cytokines нь эрэгтэй хүнд цагын эрхээр нэмэгдээд байдаг байхад эмэгтэй хүнд байдаггүй байх нь. Яагаад гэж асуумаар байна уу? Магадгүй хүүхнүүд харилцааны тал дээр биднээс дээр байх эсвэл зүгээр л энэхүү биологийн сугалаанд аз таарсанд байх.


Монголчилж, орчуулсан

Э.Лхагва


1 comment: