Thursday, July 23, 2009

Даах урлаг буюу би төлчье


Та ресторанд хоол идэж байхдаа хажуу талын ширээний хүмүүс тооцоо хийх гэж булаацалдаж байгаа ч юмуу? Би хийчий, үгүй ээ би хийчий гэж байхыг харж байсан байх? Эсвэл та хоолонд гадаад түнш, найз нөхөдтэйгээ ороод тооцоо хийх дээр бяцхан маргаан үүсгэдэг үү? Үүнийг би төлчье философи гэж нэрлэнэ.

Найзууд, ажлынхантайгаа эсвэл бизнесийн хамртагчтайгаа хоол идээд төлбөрийг та хийснээр таныг тэд үнэлэх болно. Мэдээж хэрэг энэ нь анзаарагдахгүй боловч ямар ч хүний толгойд өөрсдийг нь хэн "care" хийсэн буюу даасаныг санах болно. Хэрвээ та байнга энэ үйлдлээ давтаад байвал тэд таны төлөө юу хийж чадах бол гэж бодож эхлэх юм.


Жишээ татъя:


Миний хамгын настай найз /63/ гэж хэлж болох Ed хэзээ ч хаана ч байсан дандаа тооцоо хийхийг эрхэмлэдэг. Бид түүнийг ятгаад ямар ч нэмэргүй гэдгээ хүлээн зөвшөөртөл тэр намайг болон найзуудаа даадаг юм. Нэг удаа би Ed чи дахиад л тооцоо хийлээ. Баярлалаа гэж хэлэхэд тэр баярласан биш "obligated" буюу үүрэг хүлээсэн байх ёстой гэж хэлсэн юм. Мэдээж хэрэг тэр надад үүнийг сануулах шаардлагагүйгээр би үүнийг маш сайн ухамсарладаг бөгөөд Монголчууд бол үүнийг шууд МАНЖ ЗАН гэж тайлбарлана. Америк хүний хувьд энэ бол цэвэр хариуцлага хүндлэлийн асуудал.


Хэрвээ найз чинь бизнес хамтрагч чинь чамайг эргүүлээд хоолонд оруулаад тооцоог хийх гэж оролдоход чи мөн л түрүүлж тооцоо хийгээд байвал тэд чамд өөр сонирхолтой аргаар хариу барих аргыг сүвэгчлэн хайх болно. Магадгүй чиний бизнесийг өөр хүмүүст таниулж өгөх болон чамд хэрэгтэй хүмүүсийг чамд танилцуулах ч юм уу? Чи юу ч хариуд нь авч байсан чиний хийсэн хөрөнгө оруулалтын хариу үйлдэл "return-on-investment (ROI)" өөрийн оруулсан хөрөнгөнөөс чинь илүү байх болно гэдгийг санаарай.

Зиак тэхээр дараагийн удаа гарахдаа найзуудаа даагаад үзээрэй. Тэр даруйдаа ROI харагдаж эхлэхгүй боловч удаан хугацааны туршид чамд ямар нэгэн байдлаар хариу барих л болно.

Та юу гэж бодож байна?

4 comments:

  1. Сонирхолтой мэдүүштэй сайхан мэдээ байна

    ReplyDelete
  2. Минйи бодлоор чиний хэлсэнчлэн "би төлчий филисоф" уг нь буруу юм шигээ. Бид заавал яагаад бусдаар даалгуулж, эсвэл даасан нэг нь ROI хүлээж эсвэл тэр нь өөрт ньнэр хүнд авчирч байгаа гэж бодох ёстой гэж? Үнэхээр бас чадвартайдаа ч юмуу, хүндлээд байгаадаа дааж байгаа хэрэг гэж үү? худлаа нэрэлхээд л тэгдэг гэж би боддог. Жишээлбэл: АНУ-д ийм үйлдэл бол бараг л болдоггүйшд. Хүн болгон өөрийн хэрэглэсэнээ мөн үйлчлэгчид гарын мөнгөний илүүчлэлтэй л төлдөг. Бусад Европийн оронд яадгийг мэдэхгүй ээ очиж үзээгүй болохоор. Миний бодол бол энэ үнэхээр буруу зан юм шигээ. Нэг нь төлүүлж л байдаг, нэг нь төлүүлсэнийхээ төлөө дараа нь ашигтай байх болно, эсвэл энэ надад нэр хүнд өгч байгаа гэж ойлгох ямар ч хэрэггүй юм шиг. Мэтгээлцээн үүсгэхээр сайхан сэдэв хөнджээ. Hantulga-ийн хэлдгээр "keep going!"

    ReplyDelete
  3. random, but i used to live on that street shown on the receipt.

    ReplyDelete