Thursday, June 4, 2009

Амжилтанд хүрмээр байна уу? Борлуулалт хийж СУР!


Бүтэлгүйтэл нь дотроо 2 янз байдаг.
1. Бодож олсон боловч хэрэгжүүлээгүй
2. Хэрэгжүүлсэн боловч зарим хүчин зүйлүүдийг бодолцоогүй.


Бизнесийн гарааг бүтэлгүйтэлд хүргэдэг хамгийн том шалтгаан бол хангалтгүй мөнгөн урсгал. Энийг маш сайн бодолцох хэрэгтэй, учир нь та хэзээд хэн нэгний доор ажиллаж байх болно. Тэр нь бизнес өөрөө. Удаан хугацааны туршид ажилтай байгаа хүн ямар нэгэн байдлаар борлуулалт сайн хийдэг хүн байдаг. Борлуулалт хийж ашиг оруулж байгаа хүнийг хэн халах вэ дээ?

Чиний мэргэжил юу ч бай инженер, менежер эсвэл ресепшин чи борлуулалт сайн хийдэг байх хэрэгтэй. Борлуулалт хийх ядаргаатай гэдгийг мэдэж байна л даа гэхдээ борлуулалт хийж сурах нь цаашид бизнест хамгийн хэрэгтэй түлхүүрийн чинь нэг болно. Хүн бүр борлуулалт хийдэг. Ажилд орох гээд очихдоо та тэр байгууллагад яагаад хэрэгтэй хүн болохоо тайлбарлаж байгаа нь өөрийгөө борлуулж байгаа хэрэг. Борлуулалтын мэргэжилтэн болох дараах зөвлөгөөг дагаарай:

1. Туршлага хуримтлуулах буюу төгөлдөрших хүртлээ оролдох хэрэгтэй - Хэрвээ та борлуулалт хийхгүй л бол хэзээ ч сайжрахгүй. Утсаа шүүрч аваад хэдэн хүйтэн хөндий дуудлага хийгээд үз, эхний хэдэн оролдлого чинь бүтэлгүйтсэн ч борлуулалт хийгээд тэрэндээ дастлаа хийгээд бай.

2. Зэвүүн бай - сайн залуугийн (бүсгүйн) дүрд тоглоод хэрэггүй. Хол явахгүй. Хэрвээ чи хэтэрхий сайхан зантай, эелдэг байвал хүн чамайг анзаарахгүй. Бүүр чам дээгүүр алхаад гарч магад. Бага зэргийн характер буюу ихэмсэг байдал үзүүлж байж хүний анхаарлыг татна шүү дээ.

3. Борлуулалт байнга хийгдэж л байдаг - залгах буюу бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хүнд тайлбарлах болгонд борлуулалт хийгдэж байна гэсэн үг. Худалдан авагч чамд эелдэгээр татгалзаж байгаа ч гэсэн борлуулалт явагдаж л байна, учир нь тэр чамд яагаад энэ бүтээгдэхүүнийг авахгүй байх шалтгаанаа борлуулж чадлаа. Чи үнэхээр борлуулалт хийхийг хүсч байвал шалтаг болгонд нь хариу өгөх хэрэгтэй.

4. өөрийгөө хэр сонсогдож байгааг шалгаж үз - хэрвээ чиний хоолой уйтгартай гунигийн байгаа бол чи хүмүүсийг унтуулах болно. Хоолойгоо бичээд сонсож үзэх хэрэгтэй. Хүмүүс өөрийнхөө хоолойг таньдаггүй. Гэр бүл найзуудаасаа зөвлөгөө ав. (Хангалттай олон хүнээс) Хэрвээ хоолой чинь сайхан сонсогдохгүй байгаа бол сайхан сонсогдтол нь хичээллээд байж дээ.

5. Гэрийн даалгавараа хийх хэрэгтэй - хэнд борлуулалт хийх гээд байгаа судалж үзсэн байх нь давуу талтай. Тухайн хүний халуун кнопыг олж дарах хэрэгтэй. Дээрээс нь тэр хүний талаар мэдээлэлтэй байснаар та өөрийгөө болон тухайн хүнийг эвгүй байдалд оруулах юм хэлэхээс зайлсхийх боломжтой болж байгаа юм.


6. Амьдралд ганц тохиох боломж чамд байна - хэрвээ ингэж өөрийгөө итгүүлэхгүй бол та борлуулалт хийж чадахгүй. Энэхүү боломж нь гайхамшигтай бөгөөд богино хугацаанд л үргэлжлэх болно гэдэгт өөрийгөө болон нөгөө хүнээ итгүүл. Хэн сайн тохиролцооноос буцах вэ дээ?


7. Тоо чинь өсөх болно - Борлуулалт хийх оролдлого нэмэгдэх тусам хийх борлуулалт чинь нэмэгдэнэ. Борлуулалт бол тоон чанартай тоглоом, өдөр бүрийг үр бүтээлтэй өнгөрүүлэх нь чухал.


8. Цаг хугацаа бол мөнгө - чиний цаг хугацаа бол мөнгө гэдгийг бусдад мэдрүүлэх хэрэгтэй. Хэн нэгэнд борлуулалт хийх гэж байхдаа цаашаагаа ажилтай, өөр хүмүүстэй уулзалттай гэдгээ мэдүүлэх хэрэгтэй. Та нэг хүнд хэт их анхаарал өгсөнөөр таныг яахаас ч буцахгүй эсвэл хэтэрхий хичээсэн харагдуулна.


9. Чи бол эр хүн - хүмүүс борлуулалтийн мэргэжилтнийг хэзээ ч үнэлдэггүй. Чи бол борлуулалтын мэргэжилтэн биш, чи хэн ч байж болно. Кампанийн гүйцэтгэх захирал ч юм уу, учир нь чи өөрийгөө үнэлэхгүй бол хэн ч чамайг үнэлэхгүй.


10. Тууштай байх хэрэгтэй - хэрвээ бууж өгч, шантарч байгаа бол чи хэзээ ч амжилтанд хүрэхгүй. БОРЛУУЛ, БОРЛУУЛ, БОРЛУУЛ! Эхний борлуулалтаа хийх өдрийг хүртэл юуны ч өмнө битгий бууж өг. Эхний гэрээгээ хийх хүртэл хэдэн сарын хугацаа ч орж мэднэ гэдгийг санаарай.


Сүүлд нь гэж хэлэхэд гарч борлуулалт хийхээсээ өмнө жоохон хөгжилтэй байхын тулд энэхүү киноны хэсгийг үзээрэй. Суралцаж болохоор борлуулалтын хэсгүүд гарах болно...


http://www.youtube.com/watch?v=TbIRedOqDwE

No comments:

Post a Comment