Thursday, June 4, 2009

“МИНИЙ ҮЕИЙНХЭН” илүү үр бүтээлтэй ажилладаг.


Шинэ үеийн залуучууд ажилдаа хоцорч, магадгүй чихэвчний хөгжим сонсож, ажлын байран дээр мессеж бичиж өдөр бүр энгийн хувцас өмсдөг нь тэднийг ажлын бүтээмж багатай гэж дүгнэхэд хүргэж болох юм.

Харин яг үнэн хэрэг дээрээ өмнөх үеийнхнээсээ хамаагүй ажлын бүтээмж өндөр байдаг нь байна.
[Generation Y - Generation X-ийн дараа үе буюу 1980-аас хойш төрсөн хүмүүс]

Манай үеийнхэнд байдаг энэхүү 7 онцлог чанар нь бусад үеийнхнээс бүтээмж өндөртэй болохыг харуулж байна.


1. Бид хамгийн сайн зэмсэг олж хэрэглэдэг
Өгсөн ажлыг гүйцэтгэхийн тулд шинэ арга барил, технологи туршиж үзэх, хэрэглэхээс энэ үеийнхэн айдаггүй байна. Кампанийн шинэ технологи болон үйлдэлийн системийг бид илүү сайн ойлгодог бөгөөд түүнийг өөртөө амар болгох үүднээс янзалж бас чаддаг юм. Бидний өдөр тутмын төлөвлөгөө маш нарийн, сайтар төлөвлөгдсөн байдаг бөгөөд бидний хэрэглэдэг PDA, BlackBerry болон iPOD-д орсон байдаг.

2. Автоматжуулахад бид мэргэшсэн байдаг.
Технологийн хөгжилтэй цуг өсөж торнисон энэ үеийнхэн компютер бүхнийг хийж чадна гэдэгт итгэдэг. (Эсвэл хэзээ нэгэн цагт тийм болно гэдэгт) Тийм болоод ч тэр үү? Ямар нэгэн ажил бидэнд ноогдоход хамгийн түрүүнд бидний толгойд "Энэ ажлыг технологи яаж хурдлуулж болох вэ?" гэсэн асуулт орж ирдэг байна. Зарим тохиолдолд технологи хэрэглэснээр ажлыг улам яршигтай болгодог боловч ихэнх тохиолдолд бид кампани даа маш их цаг хугацаа, олон мянган доллар хэмнэж чаддаг байна.

3. Бид илүү их унтаж амардаг.
Өмнөх үеийнхэн маань Бен Фраклиний "эрт унтаж, эрт босвол эрүүл, баян бас ухаалаг болно" гэсэн үгээр амьдардаг. Манай үеийнхэн харин сэтгэл зүйчдийн зөвлөгөөг дагадаг. Шинжлэх ухаан хүмүүсийг өөрийн биологийн өдрийн ритмийг дагавал маш өндөр бүтээмжтэй байж, сайн амардаг болохыг тогтоосон байна.

4. Бид хийж байгаа ажилдаа дуртай байдаг. Шинэ үеийн залуус маань ажил их сольдог тул нэг бол өөрсдийнхөө дуртай зүйлийг эсвэл сайн хийж чаддаг зүйлээ хийдэг байна. Янз бүрийн албан тушаалд, төрөл бүрийн ажил хийж үзсэнээр өөрийнхөө авьяас билэгт таарсан ажилдаа үлддэг бөгөөд ямар ч хүн хийх дуртай юм аа хийж байгаа нөхцөлд бүтээмж өндөртэй байдаг гэдэгтээ та бүхэн маргахгүй биз.

5. Бид өөрийнхөө салбарын мэдээллээс хэзээ ч хоцордоггүй. Мөнхийн шинэ зүйлийг эрэлхийлж байдаг энэ үеийнхэнд тухайн сонирхолтой салбарын шинэ мэдээлэл, сургалт семинарт суух нь тэдний хувийн хариуцлага гэж үздэг. Эсрэгээр нь ямар нэгэн кампани тэдний өмнөөс сургалтанд хамрагдуулах ёстой гэсэн бодол тэдэнд байдаггүй. Өрсөлдөөн дунд хурц байх нь эдгээр хүмүүсийн амьдралийн хэв маягт шингэсэн байдаг байна.

6. Бид судлаач болон туршигчид байдаг.
Өөрсдийнхөө хөгжилд болон хувийн чадвараа дээшлүүлэхийн тулд мөнхийн туршилт, судалгаа хийж байдаг хүмүүс бол энэ үеийнхэн. Бид алдаагүй уйтгартай амьдарч байсанаас туршлага хуримтлуулж байсан нь дээр гэж үздэг. Шинэ юм туршиж үзэх болон арай бүтээлч талаас нь юмыг харж, өөр өнцгөөс асуудалд хандах дуртай. Магадгүй энэ чанар нь өндөр бүтээмжид нөлөөлдөггүй боловч асуудлыг хурдан шийдэх чадвартай болгодог байна.

7. Бид өдөр хоног өнгөрөөх гэж ажилладаггүй
Бид эцэг эхээ хийх дургүй юм аа өдөр бүр хийх гэж ажил руугаа явахыг харсан. Тэр ч утгаараа хийж байгаа зүйл маань таалагдахгүй бол бид зөвхөн ажилтай байх гэж ажлын байраа сахидаггүй. Хэрвээ та хуучинсаг үзэлтэй дарга бол таньд энэ ойлголт сонин санагдах байх гэхдээ энэ нь бас биднийг ирээдүйд бүтээмж өндөртэй байлгахад тус болдог алхам юм.

Клэй Коллинс, The Growing Life блогийн зохиогч

No comments:

Post a Comment