Thursday, June 4, 2009

Ам мурийсан тохиолдолд яаж ялах вэ?


Хэрүүл тэмцэл, ам мурийсан тохиолдол болгонд чиний хамгийн эхний зорилго бол мэдээж хэрэг хэн нь илүү чанга дуугаар орилох вэ? тэмцээнд түрүүлэх биш харин өөрийн итгэл үнэмшил болон тухайн сэдэв дээр зогсож байгаа байр сууриа нөгөө хүндээ хүлээн зөвшөөрүүлэх нь нэгдүгээрт байх ёстой.

Харилцааны ухаанд сайн мэргэшсэн хүн өөрийнхөө санал бодлыг хамгаалах чадвартай байх ёстой. Энэхүү аргуудыг хэрэглэснээр та үргэлж ялах болно:


Тодруулга хийх

Ам мурийх болгон хүмүүсийн хамгийн түгээмэл хэрэглэдэг үгс


* Бүгдээрээ …

* Хүн болгон л …

* Хэн ч…

* Чи дандаа…

* Чи хэзээ ч …


Эдгээр үгс нь мэдээж хэрэг хүмүүсийн хэлэх гэсэн санаагаа хурцатгаж илүү олныг хамруулах гэсэн үгс байдаг. Ихэнх тохиолдолд хүмүүс худлаа хэлдэг. Эдгээр үгсийг хэрэглэх болгонд нь өөдөөс нь аргумент дэвшүүлэх хэрэгтэй. Тэгснээрээ та тэдний оролдлогыг сулруулж байна гэсэн үг. Дээрээс нь нэмж хэлэхэд та эдгээр үгсийг одоо мэддэг боллоо. Факт биш л бол энэ үгсийг хэрэглэхээс зайлсхийсэн нь дээр юм.


Эсэргүүцэх:

Маш тайван бай, хэрвээ та цаад хүнийхээ үгийг таслаж уур уцаар харуулж байгаа бол та ялахгүй. Ямар үг, хэллэг хэрэглэхээ сайн бодохгүй бол энэ нь эргээд таныг хазаж мэдэх юм. Өмнө нь заасан үгсийг хэрэглэх хэрэггүй.
Харин эдгээр үгсийг илүү их хэрэглэвэл тоглоом таны гарт шилжих магадлал өндөрсөнө.


* Заримдаа…

* Ихэнх тохиолдолд …

* Дандаа…

* Чи ерөнхийдөө …


Тайван байх


Тайван байх нь хамгийн чухал. Та хэтэрхий чанга орилох, тайван бус харагдах, ууртай байснаараа нэг хэлсэн санаагаа давтах гэх мэтийн энгийн алдаа их гаргах болно.


Дайралт буюу давшилт хийх


ҮГҮЙ! Би давтаж хэлье! Тухайн хүн рүү чиглэсэн дайралт, доромжлол хэзээ ч байж болохгүй.


Давталжийг нь эвдлэх


Эсрэг талынхаа бодлыг байнга сарниул. Тухайн сэдвийн бус болон инээдтэй зүйл мэтгэлцээн дунд оруулж ир. Ямар нэгэн барьсан зүйлээрээ хүнийг сатууруулж болно. Аль эсвэл маш урт ойлгомжгүй өгүүлбэр эхлээд удаан гэгч нь дуусга.


Ялах
Одоогийн яригдаж буй сэдвээс цаад тал чинь зугтаад өөр сэдэв рүү ороод эхэлбэл тухайн хүн хананд шахагдаж байна аа гэсэн үг. Хэрвээ чи үүнийг анзаарвал эхэлсэн сэдвээ дуусгах хэрэгтэй.

Чиний ялах аргууд юу вэ?


АйЖеи Кумар, 2008 оны 12 сарын 18


Орчуулж, Монголчилсон
Эрдэнэ Лхагва

2009 оны 2 сарын 25 оройны 20:51 минут

No comments:

Post a Comment