Thursday, June 4, 2009

Хэрхэн цалин дээрээ тохиролцох вэ?


Ажилд орох ярилцлагад орохдоо үүнийг анхаараарай гэсэн зөвлөгөө их байдаг. Өөртэй тохиолдсон түүхээс хуваалц, ухаалаг асуулт тавь, ойрхон дулаахан мэдрэмж төрүүлэх хэрэгтэй гээд үргэлжилнэ. Харин хамгийн чухал хэсгийг хүмүүс мартдаг.

Цалин мөнгөн дээрээ тохиролцох болон хэлэлцээр хийх болоход эхний саналыг чи хэзээ ч дуугарах ёсгүй шүү.


Чиний хүсэж байгаа цалингийн хэмжээ? гэсэн асуултанд чи ямар нэгэн байдлаар эхлээд дуугарч болохгүй юм. Чадах чинээгээрээ энэ асуултаас бултвал чи мөнгө алдахгүй.
Мэдээж хэрэг эхлээд мөнгөн дүн хэлсэн хүн эхлэлийн тоог тавьлаа гэсэн үг. Хэрвээ тэр хүн чи бол чи хожигдлоо уучлаарай. Учир нь чи хэрвээ өндөр дүн хэлвэл чамайг хэтэрхий ихийг хүсэж байгааг чинь хэлэх болно. Тэхээр чи мөнгө алдчихлаа гэсэн үг.

Хэрвээ чи кампанийн бодож байснаас доогуур дүн хэлвэл тэд чамд юу ч хэлэхгүй. Чи дахиад л мөнгө алдчихлаа.
Чи эхлээд дүн хэлснээрээ тоглоомонд хожигдох тул тэдний төсөвлөсөн буюу бодож байгаа дүнг мэдэж авах хэрэгтэй. Мэдээж хэрэг кампани чамд ажил санал болгож тохиолдолд тэд чамд мөн цалин амлах ёстой. Тэхээр өрөг чиний талд гэсэн үг.

2 тоглогчийн хэн нь сайн хэлэлцээр хийх чадвартай нь бага алдана. Чи өөрийнхөө тулааны талбар дээр бат зогсох хэрэгтэй.
Тэхээр одоо миний та бүхэнд өгөх зөвлөгөө бол таныг авч болох хамгийн сайн цалингийн хувилбар дээр буулгана гэж найдаж байна. Ярилцлаганы дундуур чамаас маш олон янзаар хүссэн цалинг чинь мэдэх гэж оролдох болно. Тэр болгоноос зайлсхийж чадсанаар чи ялна. Чамд энэ ажил үнэхээр хэрэгтэй байсан ч энэ зөвлөгөөг дагахыг зөвлөж байна.

А: Чи ер нь ойролцоогоор ямар хэмжээнд цалин хүсэж байна?


Х: Эхлээд цөмөөрөө энэ ажлын шаардлага болон та бүхэн юу хүсэж байгаа талаар ярилцья. Би энэ ажил дээр гараад ямар ямар ажлууд хийх вэ? ингэж асууснаар та ярианы сэдвийг хөнгөхөөн өөрчилж байна.


А: Та өмнөх ажлаасаа хэр хэмжээний цалин авдаг байсан бэ?


Х: Өмнөх ажил маань энэ ажлаас үүрэг, шаардлагын хувьд өөр байсан л даа. Танайд орсноор би ямар хариуцлагатай ажилд томилогдох болон энэ ажилд тохирсон цалин хөлсийг тохирцгооё. Хариуцлага гэсэн үгийг хэлснээр тэд цааш нь лавшруулж асуухгүй болов уу?


А: Та манай цалин хөлсийг ямаршуу хэмжээнд байна гэж бодож байна?


Х: Би өөрийнхөө мэдлэг, туршлагад тохирсон ажил хийхийг хүсэж байгаагаа нуугаад яахав. Та бүхнийг зах зээлд өрсөлдэхүйц цалин амлана гэдэгт итгэлтэй байна. Ингэж хэлснээр та би өөрийгөө үнэлдэг, энэ байгууллагыг ч мөн адил үнэлмээр байна гэж хэлж байгаатай адил.


А: Таныг ямар цалин хүсэж байгааг мэдсэнээр бид таньд боломжит цалин санал болгомоор байна?
Х: Би та бүхний энэ ажлын байран дээр төлөвлөсөн цалингийн дундажийг мэдмээр байна. Тэндээс цаашаа ярилцаад үзэж болох юм. Ингэж хариулснаар та шулуухан, бөөрөнхийлдэггүй гэдгээ давхар хэлж байна.

А: Чи яагаад хүсэж байгаа цалингийн хэмжээгээ хэлэхгүй байгаа юм бэ?

Х: Энэ ажлын байр нь танай кампанид ямар үнэ цэнэтэй болохыг та надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх, энэ л надад хангалттай мэдээлэл юм. Ингээд тулаан дуусах болно. Та энэ асуултын дараа нэмж юм хэлэхгүй өөрийн талдаа бат зогссоноор хэлэлцээрт ялах болно. Тэд мөнгөн дүн хэлж л таараа.
Та бүхэн дарааллыг анзаарсан байх.

Хэрвээ та асуултанд хариулахгүй байснаар өөрийгөө эвгүй байдалд оруулж байна гэж бодож байвал асууж байгаа хүнд ямар байгаа гэж бодож байна? Ярилцагч маань таниас эхний дүнг сонсохоор мэрийх болно. Та түүнд хүссэн мэдээллийг нь өгсөнөөр хэлэлцээр муу хийдэг хүн шиг харагдана. Тэдэнд мэдээж тийм хүн хэрэггүй гэдэг нь ойлгомжтой.
Энэхүү зөвлөгөөг өөрийн болгохын тулд та ярилцагч талынхаа бодлыг ойлгох хэрэгтэй тэд мөн тань шиг тактиктай ярилцаж байгаа шүү дээ. Сүүлийн үеийн судалгаанаас харахад асуулт тавьж байгаа хүнээ дууриаснаар амжилттай ярилцлага хийдэг туршлага их байдаг талаар уншсан. Гэхдээ тэр нь ихэвчлэн түүний дууны өнгө, идэвхтэй байдал болон Body Language-ийг нь дууриахыг зөвлөсөн байдаг тэгвэл яагаад тухайн хүний тактикийг дууриаж болохгүй гэж? Туршаад үзээрэй, та ирээдүйд олох мөнгөнөөсөө бага алдах болно.

1 comment:

  1. Sanal negtei baina. Ene talaar Game theory hurtel garsan baigaag bodohod strategy chuhal ed shuu

    ReplyDelete