Thursday, June 4, 2009

Яагаад алдах ёстой гэж? Хэн нэгний алдаанаас суралцсан нь дээр юм биш үү?


Миний мэдэх бараг бүх хүн надад өнгөрсөнд хийсэн буруу алхам алдаанаасаа болж ямар их хэмжээний мөнгө алдсан тухай ярилцаж хуваалцаж байсан. Би ч бас алдсан боломжуудаа эргэн санаж, эргэцүүлэн бодох тусмаа энэ машиныхаа хойшоо хардаг толинд хараад урагшаа явж байгаа мэт санагдах болов. Та бүхэн толгой дотроо би тэрийг л арай өөрөөр хийсэн бол тэр хэмжээний ашиг олж болох байсан гэж бодож байсан уу? Чи хэн бэ? гэдэг нь өнөөдрийг хүртэл гаргасан шийдвэрүүд чинь харуулна. Ирээдүйд хэн байх вэ? гэдэг чинь одооноос өөрийнхөө төлөө юу хийж чадах вэ? гэдэг асуулттай холбоотой байх.

Мэдээж хэрэг сүүлийн хоёр жил би энэ их бэрхшээл дундуур яваагүй бол өнөөдрийн энэ (аз жаргалтай) нөхцөл байдалд хүрэхгүй ч байх байсан юм билүү?
Зарим хүмүүсийн алдааныхаа талаар бичсэн нийтлэл нь зүгээр нэг сургамжтай нийтлэл биш чиний одоо бөгөөд ирээдүйд хийх алдаа байж болох юм. Тэдгээр алдаанаас их бага ямар л байсан юм алдаж л таарна.

Ихэнх хүмүүс бусдын алдааг мэддэг боловч суралцдаггүй. Ганц шөнийн дотор баян болох боломж үгүй тул бид бүхэн бусдын туршлагаас суралцахаас өөр замгүй. Жишээ нь: Warren Edward Buffett байж болох юм. Та өөрийгөө бизнес эрхлэж байна гээд бодоод үз эсвэл ямар нэгэн ажил эхлэж байхдаа гарч болох бүх хүндрэл, алдаануудыг мэдэж байна гээд бодоод үздээ? Шалгалтанд орохдоо хариуг нь мэдэж байгаатай адил тавьсан зорилгодоо хурдан хүрнэ гэсэн үг биш гэж үү? Таны алдаж болох байсан цаг, мөнгийг хэмнэнэ гэсэн үг. Бусдын алдаа, туршлагаас суралцацгаая!

1. Блог унших

2. Сонин унших

3. Сэтгүүл унших

4. Найзууд/Гэр Бүлээсээ

5. Online (туршлага хуримтлуулах дуусашгүй далай)

6. Ном унших

Бодоод үзье: Чи ямар нэгэн маш гайхамшигтай ололт амжилтаар дүүрэн хүний тухай ном оллоо гэж бодъё. Тэр хүний бүх амьдралыг дунджаар 200 хуудсанд багтааж бичсэн байгаа байх. Тэгвэл бүхэл бүтэн 30+ жилийн туршлагийг чи хэдхэн цагын дотор авч чадна гэсэн үг. Сард 1 ном уншлаа гэж бодоход чи жилийн дотор 360 жилийн амьдралын туршлага бусдын алдааг өөрийн болголоо гэсэн үг. Чи цаашаа арай бага алдана гэдэгтээ одоо итгэлтэй байна уу?
Надад алдаанаасаа хуваалцаач, би болон бусад маань суралцмаар байна?

1 comment:

  1. unuudur humuus busad ornii jishegiig dagaj teden shig boloh gelee gej ugledeg gehde yg unendee uhaaral surgamj buyu tednii aldaanaas suraltsaj ahin davtahgui bh tomoohon bolomjtoi baih..jishee ni tanii aldaa??

    ReplyDelete