Tuesday, June 9, 2009

Олны таашаал гэсэн саналыг интернэтээр хураасан юм.


VanQuish TseTse гэгч этгээд уран бүтээл хийгээд удаагүй боловч хип хоп сонсдог мөн сонирхдог хүмүүст аль хэдийн хүрч Монголын хөгжмийн ертөнцөд өөрийн гэсэн орон зайгаа эзлэсэн гэдэгтээ маргах хүн үгүй . Америкийн нэгдсэн улсаас клип гаргаж Ubs Music Video Awards Видео клипны шилдгийг тодруулах наадамд олны таашаал номинацийн эзэн болсон түүний анхны бие даасан 220 цомог чанартай уран бүтээлүүдээр дүүрэн байсандаа юу? арай өөр дуугаралт, үг хэллэг орсон болоод ч тэр үү? Хай-Фай рекордсын борлуулалтаар тэргүүлж буй Монгол цомгийн жагсаалтыг нилээд хэдэн долоо хоног A sound хамтлагтай дээр доороо оролцон байж тэргүүлсэн. Тун удахгүй 7 сард сонсогч олны гар дээр очих "Халзан толгой 2 соёо" цомогт багтсан Хөгжим дууг татаж авч сонсоорой. Цэцээгийн хөндсөн сэдэв болгон надад шинэ санагддаг мөн энэ дууны дуугаралт Өмнөдийн хип хоп талдаа хүнд болсон нь таалагдлаа.

Сүүлийн үеийн хүүхдүүд дандаа бүтсэн бүтээгүй хайр түүнийгээ ямар урсгалгүй ядуу үгээр яадруухан хэмнэл дээр дуулж байгаа нь надад огтхон ч таалагдахгүй байгаа. Ямар сайндаа зохиолын дуучид бүгд мэргэжлийн дуучид болж төгссөн мөртлөө, хоолойны цар хүрээ асар өргөн мөртлөө ашиглаж байгаа аяз болон арын ая нь тун ядуу сонсогддог учир би сонсох үнэн дургүй. Америкийн зах зээл дээр Хип Хоп тоглолт нь симпони оркестра-той тоглоод байхад манайд улам л ядуу дугараад байх юм. Заримдаа би тэднийг албаар масс-д хүрэх гэж энгийн аяз сонгодог гэж харддаг aa.

Download here from GoGoShare

1 comment:

  1. halzan tolgoi, 2 soyo, zvvn bulchin deerh oyo, jordon pvvz, bosoo malgai tiimee ene l minii goyo.
    chamd amjilt hvsey tsetse

    ReplyDelete