Thursday, June 4, 2009

Хамгийн чанга байх нь хамгийн сул дорой харагдуулдаг


Та нар хэрвээ American Gangster киног үзсэн бол Denzel Washington-ний хэлсэн үгийг санаж байгаа байх. "Өрөөн дотор хамгийн чанга яриж байгаа хүн бол хамгийн сул дорой хүн" Үүгээрээ юу хэлэх гэсэн бэ? гэвэл өмнө нь чимээгүй ажлаа хийгээд явдаг байхдаа ямар их бага асуудалд ордог байснаа бусаддаа хэлэх гэсэн санаа юм.

Тус кинон дээр мань хүн хар тамхины наймаачин байсан тул мэдээж хэрэг хар мянган асуудал өөрт нь тулгардаг байсан байх. Харин та нар дундаас хууль бус үйл ажиллагаа эрхэлдэг хүн байхгүй гэж найдаж байна. Хийж байгаа ажлынхаа талаар болон өөрийнхөө талаар хэт их ярихгүй байх нь ямагт онодог гэдгийг энэ бичлэгээрээ хэлэх гэсэн юм.


Хувийн бизнес эрхэлдэг хүмүүст зөвлөж хэлэхэд өөрийнхөө ашиг орлого болон хэрэглээгээрээ бусдад онгирох нь таньд улам их өрсөлдөөнийг л бий болгоно. Учир нь хүн бүхэн таны бизнес рүү өнгийж харах нь ойлгомжтой. Чимээгүй байх нь гурван том давуу талтай:


1. Илүү их ашиг орлого - Мэдээж та үнэтэй зүйл худалдаж авахгүй байвал мөнгөө бага зарж байна гэсэн үг. Бизнес амжилттай байхад мөнгө асуудал биш байдаг. Гэхдээ бүх юм буруугаар эргэж болох юм. Энэ хямрал урт хугацаагаар үргэлжилвэл яах вэ? Эсвэл бүүр таны зах зээлийг өрсөлдөгч нар хуваагаад эхлэвэл?


2. Хүндлэл - Таныг эдэлж хэрэглэж байгаа зүйлээрээ гайхуулдаггүй болон ашиг орлогынхаа талаар онгирч ярьдаггүй байвал маш олон хүн энгийн гэж хүндлэнэ. (Гэхдээ тэр хүмүүс таньд тийм чухал хүмүүс биш гэдгийг анхаараарай) Тэд танийг хараад баярлана эсвэл атаархана. Учир нь тэд тань шиг болохийг хүсдэг. Нөгөө талд цөөн тооны цаашдын амьдралд тань хэрэг болох хүмүүс таныг хүндлэх болно. Учир тэр хүмүүс өөрийгөө магтсан, дөвийлгөж ярьсан хүмүүсийг хараад сэтгэл нь хөдөлдөггүй харин ч эсрэгээрээ дургүй байдаг. Бритни Спирс, Парис Хилтонг хар л даа тэд маш их гэрэл гялбаа цацруулдаг гэвч тэднийг хүмүүс хүндэлдэггүй...


3. Саадгүй зам - Хүн мөнгөө үрж эхлэхэд хангалттай гэж санагдсан мөнгө чинь хэзээд хангалттай байдаггүй. Хүнд таалагдах гэж худалдан авалт хийж эхлэхэд чинь ар араасаа гарч ирэх өндөр үнэтэй зүйлс тасралтгүй үргэлжлэх болно. Хаашаа явж байгаагаа мэдэх хэрэгтэй учир нь чамаас гоё/их зүйлтэй хүн үргэлж байх л болно.


Мэдээж хэрэг чимээгүй байхийг мэдэх, хийх хоёр нь шал өөр хоёр зүйл юм. Баярлууштай энэ 2 алхам таныг арай жоохон олны нүднээс далд байлгах болно.


* Хийхээсээ өмнө дахиад нэг бодоод үз - Маш үнэтэй том юм худалдаж авахаасаа өмнө сайн бодоод үз. Анхны сэтгэгдэлээр авсан зүйлс дандаа дэмий байдаг. Тэр тусмаа өндөр дүнтэй эд зүйлс. 1 өдөр бодоод үзэх хэрэгтэй, магадгүй сайн амарсний эцэст та эргээд эрүүл сэтгэж магадгүй.


* Амаа хамхи - Заримдаа бид бахархалтай зүйлс хийж бүтээдэг. Тэрнийхаа талаар яриад хэрэггүй. Өөрийнхөө бизнес болон мөнгө олох нарийн аргаа хүнтэй хуваалцаад хэрэггүй. Хэрвээ та бизнес эрхэлдэггүй гэхдээ эрхлэх эсвэл худалдан авах санаатай байгаа бол хэнтэй энэ мэдээллээ хуваалцахаа сайн бодоорой. Бага хүн мэдэх тусмаа сайн гэж байгаа.


Эрдэмтэй хүн даруу

Их мөрөн дөлгөөн


М.А.З.Ц.Үг

No comments:

Post a Comment