Monday, June 29, 2009

Ярих чадваргүй хүмүүс

Олон нийтийн өмнө буюу ТВ-ийн эфирт гарахдаа хүмүүс яагаад сандардаг вэ?

Олон хүний өмнө гараад сандардаг хүмүүст өгдөг классик зөвлөгөө "Өөрийнхөө өмнө суусан хүмүүсийг бүгдийг нь дотуур өмдтэй байна гэж төсөөл, тэгвэл чи сандрахгүй". Би үүнтэй санал нийлдэггүй. Яагаад ийм тэнэг зөвлөгөө өгдөг байна аа? Иймэрхүү зөвлөгөө байдаг учраас маш олон хүмүүс илтгэх, олны өмнө гараад өөрийгөө тодорхой ойлгуулах чадваргүй байдаг байх. Би энд хүмүүсийн гаргадаг том алдаануудыг жагсаан бичмээр санагдлаа.

1. Эхлэл үед гаргадаг алдаа:
Яагаад ч юм бүү мэд хүмүүс дандаа өөрийгөө доош нь хийсэн өгүүлбэрээр илтгэлээ
нээдэг.

Зарим нэг жишээ татъя!
* Би илтгэл тавихдаа,
ярихдаа муу...
* Өнөөдөр энд байгаадаа баяртай байна...
* Надад бэлтгэх зав гарсангүй, Уучлаарай...

* Уучлаарай, би анх удаагаа ийм том тайзан дээр гарч байна.

* Хэт биеээ бариад байгааг минь уучлаарай... гэх мэт


2. Онигоо ярих оролдлого буюу хөгжилтэй түүх ярих


Зарим нэг хүн маш сайн онигоо ярьдаг. Ихэнхи хүмүүст тийм чадвар байдаггүй. Маш сайн хошин шогийн мастерууд хүртэл
тоглолтынхоо дундаас онигоо руу ордог байна. Эхнээсээ л та бүтэлгүйтэх юм бол цаашаагаа ярих гэж байгаа зүйлээ хурдан уншиж бүүр илүү тэнэг байдалд орно. Өөрийгөө онигоо ярих чадваргүйг мэддэг бол хөгжилтэй түүхээр эхлээд хэрэггүй.



3. Бусад илтгэгчдийг дуурайх оролдлого

Чамайг хүмүүс юу гэж санаж үлдэх вэ? Нөгөө нэг дуурайдаг нөхөр байна гэж санах болно. Чиний биеээ даасан байдал харагдахгүй бөгөөд энэ нь ер нь л дэмий арга юм. Зарим нэг хүмүүс бусад алдартнуудыг дуурайж өөрсдөө ч гайхамшигтай илтгэл тавьж чаддаг гэхдээ тэдний нэг нь та биш. Өөрийнхөөрөө бай.


4. Яг таг унших

Багш нар иймэрхүү арга хэрэглэдэг бөгөөд энэ нь хүмүүсийг галзууруулдаг гэдэгтэй бүгд санал нийлнэ байх. Бичсэн зүйлээ уншиж байгаа хүн шууд мэдэгддэг. Шууд урдаа байгаа илтгэлээ уншаад эхлэвэл уйдахад бэлдэж болно гэсэн үг. Учир нь энэ бол уншлага. Дээрээс нь уран уншлага байхгүй нь тодорхой. Бичиж тэмдэглэсэн санаануудаа сэргээж харж ярьж болно. Учир нь та мартсан санаануудаа сэргээж харах боломжтой. Уншиж бол хэзээ ч болохгүй. Дээрээс нь хүмүүст та өөрийгөө таалагдаж байгаа эсэхээ мэдэх боломжгүй. Ямар ч холбоо үүсэхгүй юм

5. Тэв тэгшхэн зогсоод хөдөлгөөнгүй ярих

Мэдээж хэрэг хүн болгон өөрийнхөө хувцас, хэрхэн харагдаж байгаа бол, тарган туранхай гээд олон юманд санаа зовдог. Тайзан дээр хөдөлгөөнгүй зогссоноор та өөртөө итгэлгүй мөн таньд тухгүй байгаагаа мэдэгдэж байгаа хэрэг. Таны биеийн хөдөлгөөн ярьж байгаа зүйлд чинь маш их хурдасгуур нэмдэг гэдгийг бодох хэрэгтэй.

Өөр маш олон алдаа байдаг байх гэхдээ энэ 5 хамгийн чухал нь байх магадлалтай гэж бодлоо.

Таны харж байсан алдаануудаасаа хуваалцаач?


3 comments:

  1. Бичсэн зүйлээ л уншаад байх ёстой балай. Сандрах тохиолдол, өөртөө итгэлгүй болох тохиолдолууд бол бас ч байгалын зүйл юмуу даа, олон дасгал л хэрэгтэй байх л даа. Баярллаа сайхан зөвлөмжүүд байна.

    ReplyDelete
  2. Сонсогчдоо өөр дээрээ төвлөрүүлж чадаад сайхан уран ярина гэдэг ч нүүр хагаралт, дадлага,мэдлэг л хэрэгтэй зүйл шиг санагддаг. Хэрэгтэй зүйлс баярлалаа.

    ReplyDelete
  3. хэхэ, нээрээ яг таг зогсжийгаад бичсэнээ уншдаг баагийнууд жинхэнэ боож үхмээр болгож байгаам чинь...багш нар ч гэсэн гоё ярьдаг болчуул хичээлийг нь ч гэсэн сайн анхаарна даа хэхэ...баярлалаа, гоё нийтлэл байна.

    ReplyDelete