Thursday, June 4, 2009

Надад завгүй гэж хэлээд хэрэггүй!


Оффис политикс | Хувь хүний зохион байгуулалт | Цаг хуваарьлалт

10 дугаар сарын 23, 2003 Пенелопегийн Транк


"Завгүй" гэдэг үгийг үгийн сангаасаа хасацгаая! Чи хэн нэгнээс өнөөдөр юу хийх вэ? гэж асуухад "өө би завгүй" гэсэн хариулт мэдээж сонсож байсан байх. Энэ үг нь ямар нэгэн утга илэрхийлдэггүй. Би лав залхаж байна. Бид бүгдэд ижил 24 цаг өдөрт олгогддог. Хүн бүр л завгүй.

Хамгын гол ялгаа нь зав муутай хүмүүс ажлын цагаар маш их ачаалалтай байдаг. Хэрвээ та хүн бүхэнд ямар зав муутайгаа яриад явж байгаа бол хэцүүхэн хэдэн сонголт хийгээд тайвшир. Завгүй болон дүүрэн төлөвлөгөөтэй өдөр хоёрын хооронд маш том ялгаа бий.

Яагаад ч нэмэргүй гэж бодож байна уу? Чи чадна, битгий маяглаад бай. Эдгээр алхамуудыг дагаарай:

1. Галзуу юм шиг ажиллаж өнгөрүүлсэн амьдрал нь тал амьдралтай тэнцэнэ гэдгийг санаарай. "FLOW" буюу "Жигд урсгал" гэх шинэ нэр томъёо хувь хүний ажлын бүтээмж болон шинэлэг санаа хамгын дээд цэгтээ хүрсэн байхыг хэлнэ. Энэ нэр томъёог Михалий Чикцентмихали урт хугацааны туршид хийсэн судалгааны үр дүнд олж илрүүлсэн юм. "Жигд урсгал" нь хүнийг шинэ санаа, гайхамшигтай бүтээмж мэдрэмжээр дүүрэн байлгаж баяр баясгалантай ажлын орчин бүрдүүлдэг байна.


Хийж байгаа зүйлдээ бүрэн төвлөрсөн үед цаг хугацаа хамаарахаа байж зөвхөн зорилгодоо хүрэх гэж ажиллах нь FLOW-ын нэг хэлбэр юм. Өөр хүн таньд садаа болохгүй байх нөхцөлд цаг хугацаанд баригдалгүй ажиллах нь чухал юм. Завгүй хүмүүс хэзээ ч энэ мэдрэмжийг мэдэрдэггүй.


2. Чи завгүй байдалдаа дурласан байна. Завгүйгийн чамд өгдөг боломжуудад чи татагджээ.


Муу хийсэн зүйлээ чи завгүйгээрээ хаацайлж болно. Амьдралын чинь зарим нэг хэсэгт чиний туслалцаа хэрэгтэй байхад завгүй чамайг түүнийгээ мартахад чинь тус болдог. Жишээ нь: Биеийн тамир, Эрүүл Мэнд. Магадгүй чиний хийж байгаа зүйл чинь олонд чамайг үнэ цэнэгүй харагдуулдаг жишээ нь; гэртээ эцэг эхээ хардаг, бясалгал хийдэг, эсвэл сайн дурын ажилтан бол түүнийгээ чи завгүй гэдэг үгээр илүү үнэтэй харагдуулах гэж хичээж байж магад.


Хүн бүр завгүй гэдэг нь чухал гэдэг үгтэй агаар нэг мэтээр сэтгэн төөрөлддөг. Гэвч завгүй буюу BUSY гэдэг үг нь хяналтгүй, зохицуулалтгүй гэсэн үг юм. Завгүй өдөр гэдэг нь дараалалгүй буюу галзуу өдөр юм. Дүүрэн ажилтай өдөр бол ондоо хэрэг учир нь бид ямар ажлууд байгаагаа мэдэж байгаад байгаа юм. Чухал хүмүүс дүүрэн өдөр ихтэй байдаг болохоос завгүй өдөр их байдаг юм биш. Учир нь тэдэнд зохицуултгүй дараалалгүй байх нь аймшигтай хэрэг.


3. Ангилалт хийх хэрэгтэй. Энэ нь хийх ажлын жагсаалт гаргана гэсэн үг биш. Эсвэл карер зорилгуудаа жагсааж бичнэ ч гэсэн үг биш. Амьдралаас юу хүсэж байгаа бичих хэрэгтэй. Жагсаалт чинь богинохон байвал сайн. Учир нь амьдрал өөрөө богинохон учраас. Битгий мөрөөдлүүдээ бичээд байгаа, одоо тэднээсээ татгалзаж эхлэх цаг чинь. I mean зарим нэгээс нь

Нас биенд хүрсэн хүн байна аа гэдэг нь сонголтуудыг хийж эхлэнэ гэсэн үг. Энэ нь хийе гэсэн бүхнээ бид хийж амжихгүй бөгөөд олдож байгаа цагаа хамгийн чухалд нь зарцуулна гэсэн үг юм. Чи хэрвээ сонголтууд хийхгүй байгаа бол нас биенд хүрсэн хүний бодит байдлаас зайлсхийж байна аа гэсэн үг. Жагсаалтанд хийж чадхаасаа их зүйл бичсэнээр чи өөрийнхөө амьдралыг боломжинд удирдуулж байгаа юм. Чи гартаа авах ёстой юм байгаа биз дээ? Чи ангилалт хийгээгүй тул боломж аль нь хийгдэж аль нь хийгдэхгүйг шийднэ.


4. Үгүй гэж хэл. Хэн нэгэн чамаас ямар нэгэн юм хийгээд өг гэж гуйхад үгүй гэж хэлэхэд бэлэн байх хэрэгтэй. Чиний гэртээ болон ажил дээр, хувийн болон хувьсгалын хийх ажлууд ангилалт хийгдсэн тул тов тодорхой байх нь чухал.


Хэн нэгний сэтгэлд юм хийчих вий дээ гэж санаа зовох хэрэггүй. Ямар нэгэн юмыг сайн хийхээр сэтгэл шулуудсан бол түүндээ бүх анхаарлаа хандуулах хэрэгтэй. Үүнд тэвчээр хэрэгтэй. Хэн нэгэнд таалагдах гэж түүний хүсэлтийг зөвшөөрсөнөөр чи өөрийнхөө өмнө тавьсан зорилтоосоо хазайж байгаа юм. Үгүй гэж хэлэх нь чиний өмнөө тавьсан зорилт болон чиний хувьд чухал хүмүүст өгч байгаа чиний бэлэг юм.


Ажил дээр ч гэсэн өгсөн үүрэг даалгавар болгоныг авах шаардлага байхгүй юм. Чиний удирдлага чинь чиний хийх зүйлсэд ангилал гаргаж өгөх тул чиний төлөвлөгөөнд ороогүй зүйлд татгалзах нь зүйтэй. Төлөвлөгөөтэйгээ уялдаж ажиллах нь чамайг ухаалаг мөн дараалалтай харагдуулах болно.


5. Яаж хариулт өгдөг түүнийгээ өөрчил. Би завгүй гэж хэлэхээ боль. Арай үнэн юм бодож олж хэлж байх нь чухал юм.


Эхний 4 алхамыг хийсэний дараа чи завгүй байхаа болино. Чамд анхаарлаа төвлөрүүлэх болон бүтээмжээ өндөрсгөх орон зай гарч ирэх болно. Тэгээд чамаас хэн нэгэн нь завтай юу гэж асуухад чи арай сонирхолтой бөгөөд үнэн хариулт өгч болох юм.


Орчуулж, Монголчилсон

Лхагва.Э
3 дугаар сарын 26, 2009 он

No comments:

Post a Comment