Wednesday, June 10, 2009

Шидтэнүүдийн дуулдаг нууц зэвсэг ялагдашгүй хэвээр байна


By J.E. Skeets

Үндэсний сагсан бөмбөгийн холбооны аваргын төлөөх тоглолтын шидэлтийн хувь 63% болж рекорд эвдэлсэн талаар март. Учир нь Шидтэнүүдийн 3 дахь тоглолтонд ялалт авсан шалтгаан нь бяцхан Жина юм.


7 настай Жина Мари Инкандела "The Star-Spangled Banner" буюу Америкийн төрийн дуулалыг дуулахад Орландо плей-офф-ийн үед 6-0 улиралын тоглолтын үед 7-0 амжилт үзүүлсэн байна. Мягмар гарагийн үдэш тэр дахиад нэг гайхамшигт хоолойгоо сонсгож багтаа нэмэр боллоо.


Хэдэн долоо хоногийн өмнө бид хэлсэнчлэн Жина нь өсөлтийн гажуудлын нэг хэлбэр болох ПДД НОС буюу нэгэн төрлийн аутисм-аар өвдсөн болох нь тогтоогдсон байна. Өөрсдийнх нь бяцхан охин ярьж чадахгүй болохоос айсан эцэг эх нь Төв Флорида-гийн их сургууль дээр охиноо аваачиж хөгжмийн тусламжтайгаар хэвийн ярьж сурах хөтөлбөрт хамруулсан байна. Түүнд LeAnn Rimes маш их таалагдсан бөгөөд түүний дуулсан төрийн дуулалыг хэд сонсоод л охин өөрийн болгож чаджээ.


Мягмар гарагийн тоглолт нь Шидтэнүүдийн гэртээ хийсэн 5 дахь тоглолтонд дуулсан тохиолдол бөгөөд Пүрэв гарагт болох 4 дэх тоглолтонд түүнийг дахиад дуулуулж магадгүй юм.

Ball don't lie буюу бөмбөг худлаа ярихгүй спорт блогоос орчуулан нийтлэв.

No comments:

Post a Comment