Thursday, June 4, 2009

Та хүнд зөвлөж байгаагаа өөрөө хэрэгжүүлдэг үү?


Бусдад хэлж зөвлөж байгаагаа өөрөө хэрэгжүүлэх

Чи өөрөө хийж хэрэгжүүлээгүй, туршиж үзээгүй зүйлсээ бусдад зөвлөж санал болгож байсан уу? Хэрвээ тийм бол Махатма Ганди хэзээ ч тэгж үзээгүй юм.


Нэгэн эмэгтэй Ганди-с гуйж л дээ. Миний хүүг битгий чихэрлэг зүйл идээд бай гэж та хэлээд өгөөч гэхэд Ганди: Хүүгээ долоо хоногын дараа аваад ир гэсэн байна. Яг долоо хоногын дараа нөгөө эмэгтэй хүүгээ дагуулан Ганди дээр ирэхэд Ганди хүүд хандаж чихэрлэг зүйлс идэхээ болихийг зөвлөсөн байна. Эмэгтэй Ганди-д баярласнаа хэлээд эргэхдээ та ер нь яагаад долоо хоногын өмнө хэлж болоогүй юм бэ? гэж асуухад Ганди долоо хоногын өмнө би өөрөө чихэрлэг зүйлсээс татгалзаагүй байсан юм гэж хэлсэн гэдэг.


- Катьрен Инграм


Энэхүү түүх нь маш энгийн бөгөөд хялбархан санаа юм. Та хэлж байгаагаа хэрэгжүүлэх хэрэгтэй. Мянга мянган блогууд өдөр болгон хувь хүний хөгжлийн талаар зөвлөгөө өгдөг. Харин тэдэн дундаас хэдхэн нь үнэхээр яаж хэрэгжүүлэх талаар амьдралтай зөвлөгөө өгдөг байх. Би эмч болох талаар бүх ном судрыг судлаж болно. Гэхдээ би эмчийн мэргэжлээр ажиллаагүй бол та надаар хагалгаа хийлгэх үү?


Чи, болон энэхүү цахим хуудсанд энэ мэдээлэлийг уншиж байгаа хүн бүр илүү сайн хүн болох эсвэл амжилттай болох, эсвэл зүгээр юмыг сайн хурдан хийх хүсэлтэй хүмүүс байгаа байх. Хэдий чинээ их өөрийнхөө хэлж яриж байгааг өөр дээрээ хэрэгжүүлэх тусам тухайн мэдээлэл чинь дараагийн хүнд илүү хурдан хүрнэ. Учир нь чи өөрөө бодит жишээ болж чадаж байна. Ганди хүртэл өөрөө хэрэгжүүлээд дараа нь илүү итгэл үнэмшилтэй зөвлөгөө өгсөн байна.


Энэ бүх бодлого зөвлөгөөнүүдийг би өөрөө амьдрал дээр жижиг том ямар нэг хэмжээнд хэрэгжүүлж үзсэн эсвэл одоо ч хэрэгжүүлж байгаа юм. Та надтай уулзах юм бол би хүн өөртэй яаж туслах болон хувь хүний хөгжлийн талаар олон цагаар ч хамаагүй ярилцмаар байна. Би ямар ч хүнийг ойлгож мэдэх болон түүнийг илүү ихийг ойлгох чадвартай хүчирхэг хүн болгоход дэм болж чадахуйц хэмжээнд очихыг насан туршдаа л сонирхож байна.


Ямар нэгэн зүйл сур, уншаад үз, толгойдоо яаж ийж байгаад оруул. Тэгээд шууд хэрэглээд үз. Маш амархан. Ганди тэр эмэгтэйд амласан өдрөө чихэрлэг зүйлсээс татгалзаж эхлэсэн.


Та хэлж байгаагаа хэрэгжүүлдэг үү? Та юуг хэлж зөвлөдөг вэ? яаж түүнийгээ амьдралд хэрэгжүүлдэг вэ?


АйЖеи Кумар 2009 оны 1 сарын 28


Орчуулж, Монголчилсон

Эрдэнэ Лхагва

2008 оны 2 сарын 25 /Битүүний өдөр/ Оройн 22 цаг 03 минут

1 comment:

  1. saihan sanaa bna shuu. Chinii blog nadad taalagdaj bna .Medeej tuslamj heregtei bol ...

    ReplyDelete